“МЕС” судалгааны байгууллагаас улс төрийн нам, эвсэл, улстөрчдийн 2024 оны хоёрдугаар сарын үйл ажиллагааны үнэлгээ тогтоох судалгааг зохион байгуулсан байна.
Судалгааны мэдээллийг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1078 иргэнээс энэ сарын 23 - 27-ны өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргаар цуглуулсан байна.
Иргэдийн улс төрийн нам эвслийг дэмжиж буй байдлын судалгаагаар МАН 19 хувь, АН 14 хувь, ХҮН 12 хувь, “Үндэсний эвсэл” зургаан хувь, бусад нам эвслийг 16 хувь, мэдэхгүй гэсэн хариултыг оролцогчдын 33 хувь нь өгчээ.
Үйл ажиллагаа нь таалагддагүй улс төрчдийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар /30%/, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх /20%/, АН-ын дарга Л.Гантөмөр /18%/, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ /17%/, ХҮН-ын дарга Т.Доржханд /16%/ нар тус тус тэргүүлжээ.
Харин үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчдийг ҮАБЗ-ийн гурван гишүүн тэргүүлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.