Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат, Монгол Улсын начин Дашдуламын Багахүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдааныг энэ сарын 3-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар болжээ.
Тус барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоо, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулах юм.
Д.Багахүү начин нь Ардын хувьсгалын 62 жилийн ойн баяр наадамд улсын арслан Г.Дэмүүлээр тав давж улсын начин цолыг хүртэж байжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.