СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Метронд шаардагдах цахилгааны эх үүсвэрийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас нийлүүлнэ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
8 сарын өмнө

Улаанбаатар хотод байгуулах гэж буй метроны шугам нь Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур хийгдэх юм. Метро нь газар доорх инженерийн байгууламж тул цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэр шаардлагатай.

Метронд шаардагдах цахилгааны эх үүсвэрийг ирэх аравдугаар сард ашиглалтад орох Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас нийлүүлэхээр төр, хувийн хэвшлийн харилцан хэлэлцээр хийжээ. Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал 2020 онд 1309 мBт хүрсэн бөгөөд үүний 60 хувийг Улаанбаатар хотын ачаалал эзэлжээ. 

Жайка олон улсын байгууллагын урьдчилсан судалгаагаар метро жилд 50-60 мВт цахилгаан эрчим хүч ашиглана гэж тооцолсон байдаг. Тодруулбал, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станц нийт 300 мВт-ын хүчин чадалтай. Тус цахилгаан станцын эхний блок бүхий 150 мВт хүчин чадалтай станц энэ оны аравдугаар сард ашиглалтад орох бол хоёрдугаар ээлжийг 4-5 жилийн дараа ашиглалтад оруулахаар төвлөж буй. Бөөрөлжүүтийн цахилгаан станц бүрэн ашиглалтад орсноор одоогийн “ТЭЦ 3”-ын үйлдвэрлэж буй эрчим хүчний хэмжээнээс нэг дахин илүү хүчин чадлыг төвийн эрчим хүчинд нийлүүлнэ.

Mетроны цахилгаан эх үүсвэрийн талаар НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны II хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг хэрхэн бий болгож болох вэ гэдгийг Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн форумаар танилцуулна. Эрчим хүчний эх үүсвэрээ шийдэхгүйгээр метроны төслийг эхлүүлнэ гэж байхгүй. Мэдээж бид эрчим хүч, дулаан зэрэг бүх асуудлаа тооцсон. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж байна. Гуравдугаар сарын сүүлээр УИХ-д өргөн барина. Тус хуулийн төслийг үндэслэж дээрх асуудлуудаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийднэ” гэв.   

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
8 сарын өмнө
202.55.188.101

Нэг амбаар харуулж байгаа молигдох гээд байна алдаа

Үнэн
8 сарын өмнө
103.57.94.183

Хэрвээ одооноос Метро бариад эхэлбэл одоогтйн 30-40 намнаас дээшх хүмүүсийн ихэнх нь нас барцан байх тэр үед анхы хэсэг нь ашиглалтанд орж байна гэдэгийг мэддэггүй нь Ионголчууд ямар тэнэг хүмүүс болохыг харуулж байгаа юм.

Иргэн
8 сарын өмнө
66.181.161.186

Бүүр хийхгүй байх нь дээр юм байх даа энэ хүмүүсийн комоос харахад. Харин хийх нь зөв хэзээ бэлэн болох юм цаг хугацаагаа тооц гэх мэтээр шахаж шаардмаар санагдах юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.