Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ буюу гуравдугаар тойргийн дөрөв дэх өдрийн эхний барилдаанд Өвөрхангай аймгийн баг Говьсүмбэр аймгийн багтай учраа тааран өрсөлдсөнөөс Өвөрхангай аймгийн баг 14:11-ээр ялж шигшээ наймд шалгарлаа.
Өвөрхангай аймгийн багт улсын гарди Ц.Бямба-Отгон, улсын харцага Б.Цэдэнсодном, аймгийн хурц арслан О.Наранбаатар, аймгийн арслан Т.Довчинсэмбээ, цэргийн арслан Б.Өлзийсайхан нар багтсан бөгөөд нийт 14 даваа авсан байна. Өвөрхангай аймгийн баг сэлгээ авалгүй барилдсан юм.
Өвөрхангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Да.Батбаяр, Говьсүмбэр аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн нар ажиллалаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.