СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2024-03-01

🔴 “Боловсролын салбарын чанарын ялгааг арилгахад дата өгөгдөл чухал”

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
9 сарын өмнө

Тухайн улс орны нийгмийн хамгийн чухал институтын нэг бол боловсролын салбар. Үүнийгээ дагаад шийдвэрлэх олон асуудал, гарц, гаргалгаа, шийдлийг эрэлхийлэх шаардлагатай. Манай улсын хувьд  хурдацтай хөгжиж буй техник, технологийн  хувьсалд мөр зэрэгцэн боловсролын салбарт шинэчлэлүүдийг хийж буй олон сайн жижиг бий.  Үүний нэг  БШУЯ-наас “Боловсрол – Их Өгөгдөл– AI (Artifical Intelligence)” сэдэвт Боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим системийн нээлтийг өчигдөр хийлээ.

БШУЯ-наас Боловсролын салбарын дижитал шилжилтийн санаачилгыг өргөн хүрээнд хэрэгжүүлж байгаа. Салбарын стратегийн болон өдөр тутмын шийдвэр гаргах үйл явцад өгөгдөл-мэдээллийн шинжилгээг ашиглах, үүнд суурилсан бодлого төлөвлөлтийг нэвтрүүлэх зорилготой гэдгийг  мэргэжилтнүүд хэлж байв.

Энэ нь Монгол Улсын Засгийн газраас гаргасан төрийн их өгөгдөл санаачилгыг хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг юм.

Боловсролын салбар сүүлийн жилүүдэд удирдлага, мэдээллийн систем, боловсролын үнэлгээ, цахим үйлчилгээгээр дамжуулан их өгөгдлийг бий болгож чадсан. Гэхдээ эдгээр мэдээллийн санг байгууллагууд тус тусдаа хариуцдаг, хоорондоо мэдээллээ солилцох нь хязгаардлагдмал, ашиглалт хангалтгүй байв.

Тэгвэл сүүлийн нэг жилийн хугацаанд БШУЯ эдгээр мэдээллийн санг нэгтгэн хиймэл оюуны тусламжтай шинжилгээ хийх, тайлан, боловсруулалт хийх системийг эхний байдлаар хөгжүүлээд байгаа нь энэ юм.   Ингэснээр багштай холбоотой бүх мэдээлэл, сурагчийн ахиц амжилтыг нэг бүрчлэн харах боломжтой болж байна. Улмаар бусад салбаруудтай мэдээлэл солилцох явцыг эрчимжүүлэх чиглэлд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргах алхам болжээ.

Цаашдаа энэ хөгжүүлэлтээр олон төрөлт их өгөгдлийг боловсруулж, хиймэл оюуны арга зүйг өргөн ашиглаж буй бөгөөд боловсролын салбарын шийдвэр гаргах үйл явц, сургалт, тэр дундаа хүүхэд, залуучуудын сурах үйл ажиллагаанд хиймэл оюуны тусламжтай шинжилгээ хийж, хоцрогдолгүй сурах боломжийг бүрдүүлэх аж.

Их өгөгдлийн шинжилгээний цахим системийн дата өгөгдлөөс харахад манай улсад одоогийн байдлаар 37.588  багш ажиллаж байна. Үүнээс сул орон тоо 3245, ил хомсдол 7.9, далд хомсдол 1.6 байна.  Нийт 876 сургуульд  776.633 сурагч суралцаж буй.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Хамгийн сайн сургууль бол гэрт ойрхон байх сургууль байх ёстой

-Монгол Улсад багшийн хомсдол  үүссэн. Хэдэн багш ямар мэргэжлээр хаана дутагдалтай байна. Багш нар ямар шалтгаанаар ажлаасаа гарч байгаа вэ. Бага, дунд, ахлах ангийн  аль багш нь ажлын ачаалал их байна гэж бид таамгаар  ярьдаг байсан. Тэгвэл  гэсэн үг.

Мөн нэг ангид  50, 60 -аас дээш хүүхэд сурч байна гэж ярьдаг. Тэгвэл хэдэн сургууль дээр ийм нөхцөл байдал үүссэн бэ, аль дүүргийн, хэдэн сургуульд  гурван ээлжийн эрсдэл үүсэж байна. Хөрөнгө оруулалтыг хэрхэн  төлөвлөх вэ гэдэг шийдвэрийг гаргахад мөн л дата өгөгдлийн систем чухал нөлөөтэй.

Нөгөө талаас хүүхдийн ахиц дэвшлийн үнэлгээг  анги, хүүхэд, хичээл бүрээр зарлах боломж бий болж байна гэсэн үг. Өнгөрсөн хичээлийн жилд хувийн сургуулиудад ашигладаг хамгийн үнэтэй платформуудыг төрийн  өмчийн бүх сургуульд хэрэгжүүлж эхэлснээр  тухайн хүүхэд хаана сурч байгаагаас үл хамааран мэдлэг ур  чадвараа бататгаад явах боломж бүрдсэн. Үүний цаана гэсэн үг.

Хот, орон нутаг, төр, хувийн сургуулийн хооронд ялгаа бий. Үүнийг арилгахад нөлөөлөх хамгийн чухал зүйл бол мэдээлэл, их өгөгдөл үнэн зөв байх ёстой. Нийгэмд үүссэн тэгш бусын ялгаа боловсролоос болж үүссэн. Тиймээс боловсролд байгаа чанарын ялгааг арилгахад дата өгөгдөл чухал гэсэн үг.

Төслийн зөвлөх Др.Ражу Варанаси: Аливаа өгөгдөл тоон мэдээлэл бол зүрхний цохилтоор хэмжих хэрэгсэл

-Аливаа өгөгдөл тоон мэдээлэл бол зүрхний цохилтоор хэмжих хэрэгсэл гэж тооцогддог. Өөрөөр хэлбэл тухайн хүний биетэй ижил тухайн салбарт, юу нь болж байна, хаана болохгүй байна, суралцаж байгаа тохиолдолд үр дүн нь ямар байна, боловсролын салбарт зарцуулж байгаа хөрөнгө мөнгө, багш нарын хүртээмж, чадавх, сургуулийн байршил зэрэг мэдээллийг үнэн зөв мэдэж авснаар зөв шийдвэр гаргана. Байгаа мөнгөө зөв зарцуулна.

Хэрэв энэ өгөгдлийн менежментэд сайн хөрөнгө оруулалт зарцуулж чадвал улс орныхоо боловсролын тогтолцоог дэлхийд давамгайлах, тэргүүлэх хэмжээнд хүргэх бололцоо ч байгаа.

Өгөгдлийн асуултыг үр дүнгийн талаар Австралийн жишээн дээр яръя. Манай боловсролын салбарт 3-12 дугаар ангийн хүүхдүүдэд есөн жилийн хугацаанд их өгөгдлийг цуглуулж ашиглахаар  дүн шинжилгээ хийж анализ хийсэн. 

Үүний үр дүнд  урьдчилж, харж, тааамаглаж  шийдвэр гаргах нөхцөл бүрдсэн. Хүүхдүүдэд ямар бэрхшээл байна, юу сурч байна, юун дээр тусламж хэрэгтэй байна гэсэн мэдээллийг авснаар ирээдүйн боловсролын  урьдчилж харах боломж бүрдэх юм. Хэчнээн хүүхэд математик, биологийн хичээл дээр сайн сурч байна гэдгийг хараад энэ мэргэжлээрээ цаашаа явбал  аль салбарын хэчнээн мэргэжилтэн ирээдүйд бэлтгэх хэрэгцээ гарах вэ гээд энэ бүгдийг хоёр жилийн өмнөөс төлөвлөх боломж бүрдсэн” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, П.АМГАЛАН

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 41 (7285)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITYA
9 сарын өмнө
102.88.70.49

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.