СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цэцэрлэгийн нам даралтын уурын зуух дэлбэрч хүний амь үрэгдлээ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
8 сарын өмнө

Баянхонгор аймгийн төв дэх “Чандмань Баянхонгор” орон нутгийн өмчит компанийн хариуцдаг, 13 дугаар цэцэрлэгийг дулаанаар хангадаг нам даралтын уурын зуух дэлбэрч, хүний амь үрэгдсэн осол өнөөдөр 16.40 цагийн үед гарлаа.

Уг дэлбэрэлтийн улмаас цэцэрлэгийн нэг, хоёрдугаар давхрын хэд хэдэн цонх хагарч, гаднах хашаа нь нурж, уурын зуухны дээвэр нь нэлээд хол шидэгджээ. Азаар хүүхдүүд, багш, ажилчид бэртэж, гэмтээгүй гэдгийг орон нутгийн эх сурвалжууд хэлэв. Уг цэцэрлэг нь аймгийн төвийн орон сууцуудаас алслагдмал, гэр хороололтой залгаа, Баянхонгор сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж. Дэлбэрэлтийн улмаас уурын зуухны галчаар ажиллаж байсан Б.Н нас барсан гэнэ. Орон нутгийн цагдаа, онцгой байдлын байгууллагынхан хэргийн газарт ажиллаж, манай сонины дугаар шилжих мөчид үзлэг шалгалт хийж дуусаагүй байсан бөгөөд дэлбэрсэн шалтгаан, нөхцөлийг мэргэжлийн шинжээчид тогтооно гэхээс өөр мэдээлэл өгөхөөс татгалзав. “Чандмань Баянхонгор” орон нутгийн өмчит компанийн нам даралтын уурын зуух дэлбэрсэн шалтгааныг урьдчилсан байдлаар БНХАУ-д үйлдвэрлэсэн зууханд хий ихээр хуримтлагдсанаас болсон байж болзошгүй гэж үзэж буй юм. 

билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.