СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ, ЕТГ-ын дарга асан З.Энхболдыг шүүхэд албадан ирүүлэхээр болжээ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
8 сарын өмнө

УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газар (ЕТГ)-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр 09.00 цагт хийхээр товлосон боловч нэг шүүгдэгч нь ирээгүй учраас хойшлууллаа.

“Нүүрсний” гэх хэргийн хүрээнд тэднийг шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий өндөр албан тушаалтан эрх мэдлээ урвуулсан хэмээн яллагдагчаар татсан билээ. З.Энхболд ЕТГ-ын дарга байхдаа өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх “Страто” ХХК-ийнханд давуу байдал олгосон хэрэгт яллагдагчаар татагдсан юм. Тус компанийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр лүү нүүрс тээвэрлэдэг. Ингэхдээ говийн гурван аймгийн газар нутгийг экологийн доройтолд оруулсан хэрэгт буруутгагдсан. Өөрөөр хэлбэл, эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан хэрэгт холбогдон гэм буруутай, эсэхийг нь дэнслэхээр болоод буй.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хурал эхлэхэд шүүгдэгч З.Энхболд “Өвчний учир шүүх хуралд очих боломжгүй тул хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг эмнэлгийн магадалгааны хамт хүргүүлсэн аж. Шүүх бүрэлдэхүүн түүний хүсэлтийг хэлэлцээд хурлыг хойшлуулж, энэ сарын 7-ны 13.30 цагт товлосон юм. Харин хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаантай гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй гэж үзэн шүүгдэгч З.Энхболдыг дараагийн шүүх хуралд албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
8 сарын өмнө
103.140.11.158

Шууд хорьж байгаад шүүгээч Өнөрөө шиг барьж хорь даварсан бэлтрэг вэ

Зочин
8 сарын өмнө
66.181.190.138

Носилктэй нь авчирч яллаад эмчилгээ хийх шаардлагатай бол шууд 461 хорих ангийн эмнэлэгт шргэлжлүүлэх хэрэгтэй

Зочин
8 сарын өмнө
14.57.250.129

Яана даа өмбүүнүүдээ юугаа мэдэхгүй дайраад овоо хэдэн мэдлэгтэй мэдрэмжтэй улс төрчидөө бүгдийг нь гудамжинд гаргаад одоо байгаа байдлаа хардаа улны ул болтолоо ядуу тарчиг гадагшаа гараад Монголын нэр хүнд шалаар нэг ийм байгаагүй шүү ардчилал засагласан цөөхөн хэдэн жил овоо болж байсан энэ муу коммунист нам орж ирээд самраад хаяхын азгүй юмдаа нээрээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.