СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Метроны аяллын хугацаа 27 минут, хурд 39.2 км, 17,000 хүн тээвэрлэх хүчин чадалтай

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
8 сарын өмнө

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарласан.

Тендерийг сонгон шалгаруулж дуусмагц энэ оны есдүгээр сар гэхэд метроны барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буй. Үүнтэй холбоотойгоор метроны техникийн үзүүлэлтийн талаар танилцуулж байна.

Дээрх тендерийг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн 2013 онд гүйцэтгэсэн ТЭЗҮ-д тулгуурлан зарласан. Тус байгууллагын зүгээс метроны төсөл нь өртөг өндөртэй, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах тул нийгэм эдийн засгийн хувьд үр ашигтай байх төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд эдийн засгийн хувьд үр өгөөж өгч байж метро нь цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжтой болохыг онцолж байгаа юм. Тухайн үед тасалбарын үнийг 600 төгрөг байхаар тооцоход метро ашигтай ажиллах тооцоолол гарч байсан ч энэ нь арван жилийн өмнөх тооцоолол тул өнөөгийн байдлаар тасалбарын үнэ 1000 төгрөг байвал ашигтай байх тооцоо гарчээ.

Улаанбаатар хотод байгуулах гэж буй метроны шугам нь Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур хийгдэх юм. Метроны шугам 14 буудалтай, буудал хоорондын дундаж зай 1.3 км байна. Мөн нийт аяллын хугацаа 27 минут, дундаж хурд 39.2 км бөгөөд 17,000 хүртэлх хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөөд буй.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.9 сая орчим зорчих хөдөлгөөн хийдэг. Масс тээврийн хэрэгслийг нэвтрүүлснээр уг 2.9 сая зорчих хөдөлгөөний 40 орчим хувь нь метро руу шилжинэ гэсэн тооцоо гарсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
8 сарын өмнө
139.5.217.117

Метрогоор явах хэдэн сая хүнтэй юм шиг шал дэмий зардал болноо .Манайд хүн нь биш машин нь өссөн залхуу Монголчууд өөрийнхөө унаагаар л явна УБ одоо ямар өргөжих биш машиныхаа замыг л дээшээ ,доошоо нэм метрогоор явахгүй ээ .

Зочин
8 сарын өмнө
139.5.216.38

1 say ch bai 3 say ch bai tiim hun amtai hotuudad ugasa metro ntres ahuulad trailbus ntr hurtel bugd baidin umbuu min

Зочин
8 сарын өмнө
202.21.108.77

metrond suumaar bn tugrelgui amidarmaar bn

Зочин
8 сарын өмнө
139.5.216.38

manaih shig gol usaara hashigdsan hotin tuw dunduuraa vagonii zam ntrtei terige dagaad hamag zam ni tiim hyzgaarlagdmal tuwduu 3 han guurtei bolxor tugjrel ni buur ix bh ni argaguide

Зочин
8 сарын өмнө
66.181.188.87

Дундаж хурд 39км/цаг гэхээр түгжрээнээс бага зэрэг л хурдан юм.

Зочин
8 сарын өмнө
59.153.115.65

Япон улс найдвартай байхдаа. нарны зам тавьж өгсөэшдээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.