СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Газар хөдлөлтөөс үүссэн хог хаягдлыг дахин боловсруулж, барилга барина

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Хонгорзул
8 сарын өмнө

Япон улсын Ишикава мужид энэ оны нэгдүгээр сард хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Үүний улмаас Ишикава мужийн Ното хойг гэх газарт ихээхэн байшин барилга нурж сүйдсэн. Тэгвэл, Ишикава мужаас ойрын хоёр жилийн дотор Ното хойгийн газар хөдлөлтөөс үүдэн гарсан гамшгийн хог хаягдлыг бүрэн боловсруулж дуусгаж, түүний тал орчим хувийг дахин сэргээн босгох материал болгон ашиглахаар төлөвлөжээ.

Ишикава мужийн тооцооллоор Ното хойгийн газар хөдлөлтөд нурсан барилгуудын нурангиас 2.44 сая тонн гамшгийн хог хаягдал үүсэх бөгөөд энэ нь тус мужийн долоон жилийн хог хаягдлын хэмжээтэй тэнцэх юм байна. Тэгвэл энэхүү хог хаягдлыг хоёр жилийн дотор буюу ирэх оны гуравдугаар сард багтаан дуусган, дахин сэргээх зорилтыг тавьж, 2 сарын 29-ний өдөр буюу өнөөдөр энэ зорилтод хүрэх тодорхой алхмуудыг тусгасан мөрийн хөтөлбөрөө боловсрууллаа.

Тухайлбал, гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн 22 мянга орчим барилгыг нурааж, нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд хог хаягдлыг нураах цэг дээр салгаж, ачааны машин болон завиар бусад муж руу зөөвөрлөх төлөвлөгөөтэй байна. 2.44 сая тонны хог хаягдлаас 2.06 сая тонныг мужийн доторх үйлдвэрүүдэд, үлдсэн 380 мянган тонныг Ниигата, Тояама, Фукуи дахь үйлдвэрүүдэд боловсруулах юм.

Түүнчлэн, ойролцоогоор тал хувь буюу 1.2 сая тонны хог хаягдлыг Ишикава мужид дахин боловсруулах бөгөөд бетоны хог хаягдлыг сэргээн босголтын барилгын материал болгон ашиглах ба хаягдал төмрийг гангийн үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах юм.

Ишикава муж нь цаашдаа нураах барилгуудын тоо, ажлын явц зэргийг харгалзан бусад төлөвлөгөөгөө шинэчлэхээр зорьж байна.

Эх сурвалж: NHK 2024/02/29

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Aav ni
8 сарын өмнө
66.181.180.130

Dajgui ym niitelchihdeg zolig bna shu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.