СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Tатвараа төлөөгүй тохиолдолд оршин суух зөвшөөрлийг цуцална

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Хонгорзул
8 сарын өмнө

Япон улсын цагаачлалын албанaaс нийгмийн даатгал болон татвараа удаа дараа төлөөгүй гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрлийг цуцлах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Тус улсын засгийн газраас техникийн дадлагажигч бэлтгэх тогтолцоог халж, бүтээн байгуулалтын ажлын шинэ тогтолцоог нэвтрүүлэх чиглэл барьж байгаа бөгөөд энэ шилжилттэй холбогдуулан байнгын оршин суух эрхтэй гадаадын иргэдийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Гэвч Япон улсад байнгын оршин суугч болсон хэр нь татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөггүй иргэдийн тоо цөөнгүй бий. Мөн хулгайн болон бусад гэмт хэрэг үйлдэж, нэг жил болон түүнээс доош жилээр хорих ял эдэлсэн иргэдийн оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгагдсан хэвээр байгаа аж.

Япон Улсын цагаачлалын албанаас тэдгээр иргэдийн байнгын оршин суух зөвшөөрлийг цуцалж, оршин суугаа газрын статусаа өөрчлөх боломжийг хязгаарлахын тулд орон нутгийн засаг захиргааны албан тушаалтнууд цагаачлалын албанд уг иргэнийг мэдэгддэг тогтолцоог бий болгохоор төлөвлөж байна.

Энэхүү хуулийн төслийг ирэх парламентээр хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: NHK

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.