Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, АН-ын дэд дарга Ч.Отгочулуу нарыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор Зариг.мн сайтын ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг байр сууриа илэрхийлжээ.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг:
-Амьдрал гэдэг их эгзэгтэй. Өнөөдөр та яаж ч явж болно, маргааш бас хэрхэн өөрчлөгдөж ч мэднэ. Муу нуухаар сайн илчил гэж би заримдаа хэтэрхий байсан нь үнээн. Намайг хэн ч яаж ч чадахгүй гэдэг өнцгөөр асуудалд хандаж цөөнгүй хүнийг ч гомдоож байсан нь үнэн. Харин хийсэн гэмт хэрэг бол үгүй. Ёс зүйн дэгэн догон алдаа бий. Засна, сайжруулна. Түүнийгээ ч ухамсарласан.
Хөгжлийн банкны Ч.Отгочулууны талаар мэдээ бичиж, сүүлдээ шөнө орой бичихээр нь ундууцаж, тэр маргаан догширсоор муухай үг хэлэхэд хүргэж байв.
Харин бид хоёр хоёулаа шоглоом шиг тэр газарт таарсан. Харц тулгарсан. Би гэдэг хүн яахаа мэдэхгүй байдалд орсон.
Гэтэл Отгочулуун захирал "Өнөрөө давгүй юу, хэрэгтэй зүйл байна уу, сэтгэлээр битгий унаарай" гээд ам нээсэн. Би ч "Намайг уучлаарай" гээд л хүний эрхэнд байгаа болохоор камерын өмнө нь хальт зөрцгөөсөн. Хөгжлийн банкны асуудлыг гаргаж тавьсан. Яг гол буруутай этгээдүүд хариуцлагаас мултарсан. Харин гарын үсэг зурсан цөөн хүн яллагдсаны нэг нь Ч.Отгочулуу.
Одоо шүүх хурал нь болж байгаа юм байна. Сөрөг хүчнийх гэдгээр нь түүнийг илүү үзэж бүү хэлмэгдүүлээсэй л гэж хүсч байна. Ер нь тэр газар хүний шандсыг сорьдог юм байна лээ, хүн чанар гаргаж байсанд талархлаа гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.