СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

6.3 тэрбум төгрөгийн мах худалджээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Биржээр дамжуулан 762 тонн хонь, үхэр, ямаа, адууны махыг 6.3 тэрбум төгрөгөөр арилжаалжээ.

Мал, махыг биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр арилжаалах ажлыг энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхлүүлсэн. Нэг сарын хугацаанд биржээр дамжуулан 762 тонн хонь, үхэр, ямаа, адууны махыг 6.3 тэрбум төгрөгөөр арилжсан байна. 

Тухайлбал 434 тонн хонины махыг 3.6 тэрбум төгрөгөөр, 158.5 тонн үхрийн махыг 1.5 тэрбум төгрөгөөр, 147 тонн адууны махыг 1.1 тэрбум төгрөгөөр, 22.6 тонн ямааны махыг 89 сая төгрөгөөр арилжсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.