СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-02-29

Ш.Түвдэндорж: УИХ-ын гишүүд зудтай байгаа Сүхбаатар, Дорнод аймгаар явахгүй байна

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
2 сарын өмнө

АН-аас долоо хоног бүрийн 4/11 хэвлэлийн хурлыг зохион байгууллаа. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх М.Чимэддорж:

-Дэлхий нийтээрээ эрчим хүчний шилжилтийн үед амьдарч байна. Одоогийн байдлаар Европын холбооны улсуудын хүлэмжийн хий, гаалийн зохицуулалтын механизмууд батлагдсантай холбогдуулан дэлхий нийтээрээ Европын холбоотой худалдаа хийдэг улс орнуудын өмнө хүлэмжийн хийн татварыг тавих зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Энэ нь манай бүс нутгийн хувьд нэлээд том сорилт болж байна. Азийн зах зээлээс 45 тэрбум долларын хүлэмжийн хийн татвар ногдохоор бараа бүтээгдэхүүн Европын холбоонд худалдаалагдаж байна. Энэ нь цаад агуулгаараа манай өмнөд хөршийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүд Европын холбоонд экспортлогдохдоо хүлэмжийн хийн татвартай болно гэсэн үг. Тэгэхээр бүхэлдээ манай эрдэс баялгийн гол бүтээгдэхүүнийг худалдаж авдаг өмнөд хөршийн аж үйлдвэрийн салбар зардал өндөртэй болох гэж байна.

Үүнтэй холбогдуулан Ардчилсан намын Эрчим хүч, эдийн засгийн бодлогын зөвлөл хуралдаад Монгол Улсад хүлэмжийн хийг бууруулах чиглэлд хэр хувь нэмэр оруулж чадах вэ. Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцийг бүтээгдэхүүн үйлдвэрлэж ашиглах боломжтой юу гэдэг асуудлаар олон судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр Ардчилсан намын эрчим хүч, эдийн засгийн бодлогын зөвлөл дараах шийдэлд хүрлээ.

Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний салбарыг бие даасан эдийн засгийн тэргүүлэх салбар болгож хөгжүүлэх, ойрын найман жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчний салбар салхи, нарны цахилгаан станцуудыг 100МВт хүртэл хүчин чадлыг суурилуулах ийм зорилтыг тавин ажиллах ёстой гэсэн дүгнэлтэд хүрч байгаа.

Энэ нь их том тоо сонсогдож байж магадгүй. Гэхдээ манай эрчим хүчний суурилагдсан чадлаас 60-70 дахин том чадлыг Монгол улсын нутаг дэвсгэр дээр барьж байгуулах боломжтой. Үүний тулд бид эрчим хүчний стратегиа шинэчлэн боловсруулж батлах шаардлага тулгарч байна. Хоёрдугаарт, БНХАУ болон бүс нутгийн улс орнуудтай эрчим хүч экспортлох гэрээ байгуулах, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт бизнесийн орчныг сайжруулах, эрчим хүчний салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний судалгааны төв байгуулах, Сэргээгдэх эрчим хүчний технологи дамжуулах төв, инженерийн сургууль, зэрэг цогцоор нь энэ асуудлыг шийдэх ёстой гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрээд байна. 

Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн гишүүн Ш.Түвдэндорж: 

-. Ямар нэг юмыг далимдуулж, хууль зөрчдөг явдал эрх баригчдын гэм биш зан боллоо. Энэ бурангуй байдал нийгэмд муу нөлөө үзүүлж байна. Төрийн хүний хэлж байгаа үг, үйлдэл олон нийтэд үлгэр дууриалал болох ёстой ч зарим сайд дарга нарын сэтгэц нь эрүүл саруул байна уу гэдэгт эргэлзэхэд хүрч байна. Улстөрч гэхээр авлигачид гэж боддог боллоо. Энэ бүх болох, болохгүй зүйлийг хийж байгаа гол буруутан нь эрх баригч намын бодлого.

Ард түмний итгэлийг хөсөрдүүлж, ёс суртахууны ялзрал доройтолд хүргэж байна. Ардчилсан нийгэмд ажил хийсэн хүн хохирч, үг хэлэх эрхгүй боллоо. Бүх боломжийг төр авч, хааж боодог боллоо. МАН-ын Удирдах зөвлөл өнөөгийн нийгмийг удирдаж, дарангуйлж байна. Жишээлбэл, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг байхгүй болгож, аймаг болон нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд томилдог болсон. Үүний эсрэг Ардчилсан нам дуугарна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.