Улаанбаатар хотод их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарлалаа.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 484 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог барьж байгуулах, гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажлын холбогдох тооцоо судалгааг хийж Нийслэлийн 2024 оны төсөвт тусган, НИТХ-аар хэлэлцүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг өчигдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр НИТХ-ын ээлжит бус XVII чуулганаар хэлэлцэн, баталсан юм.
Төслийн хүрээнд Амгалангаас-Толгойт өртөө хүртэл 17.6 км, депо доторх зайг оруулбал 18.3 км метроны зам барина. Офицеруудын ордноос 10-р хороолол хүртэлх 6.6 км зам нь газар доогуур явна. 10-р хорооллоос ил гарч, Толгойт руу ил замаар хүрнэ. Метроны замыг газар доогуур явуулах нь ил явуулахаас 10 дахин их өртөгтэй гэж үздэг.
Өндөр хөгжилтэй орнууд ч метрог ил, далд замыг хослуулан хийсэн байдаг. 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр хийсэн урьдчилсан ТЭЗҮ-д мөн ил, далд замтай хослуулан барихаар тусгажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Солонгосууд тендер аваад аймгуудад дулааны станци барина гээд Өмнөговьд , Хөвсгөл зэрэг аймгуудад дулааны станци барина гээд олон тэрбумыг алга болгосон Анусервис гэгч ххк хамтарч байсан гэсэн ,Өмнөговьд цахилгаан станци барина гээд Энхсайхан тэргүүтэй хүмүүс олон тэрбумыгмөн Усан цахилгаан станци барина гээд Одсүрэн гэгч олон тэрбумыг аваад оргүй алга болсон , мөн Төмөр зам,нефтийн үйлдвэр,хаана байна ,Хотод төмөр зам дөгуй баригдах Батүүлийн ралловей хаана байна , Амгалан дулааны станци гэж нэг дандаа зосолт хийж байдаг чанаргүй дулааны станцийг ихэнхи мөнгийг нь Соднопил гэгч идээд өөртэй Их наяад гэгч барилга барьсан гээд Автобусны хэрэг , Нүүрсний хулгай Хөгжлийн банкийг тоносон хулгай өнөөдрийг хүртэл шийдээгүй байнадаа