Завхан аймгийн засаг дарга Г.Өнөрбаяр агентлагуудын дарга нартай 2024 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталжээ.
Тэрээр төлөвлөгөө батлах арга хэмжээний үеэр агентлагийн дарга нарт хандаж, гэрээнд тусгагдсан ажлуудаа чанартай сайн гүйцэтгэхээс гадна, урсгалаар ажилладаг байдлыг халж, үлгэр жишээ шинэ туршлагыг байгууллагын үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, салбартаа реформ хийж ажиллахыг хүсэв.
Цаашид албан байгууллагын удирдлагууд орон нутгийнхаа хөгжлийн төлөө холыг харж, нэгэн сэтгэлээр хамтран зүтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.