СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Жаргалан: Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан гамшигт үзэгдлийн давтагдал ихэсч байна

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
8 сарын өмнө

Байгаль цаг уурын эрс өөрчлөлтийн талаар Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ерөнхий инженер Б.Жаргалан дараах мэдээллийг өгчээ. 

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ерөнхий инженер Б.Жаргалан: 

-Зүүн азийн өвлийн улирлын уур амьсгалын төлөв” хэлэлцүүлэх 11 дэх удаагийн хурал 2023 оны арваннэгдүгээр сарын 6-8 нд Япон улсын Токио хотод зохион байгуулагдсан. Тус хуралд Япон, Монгол, Солонгос, Хятад зэрэг дөрвөн орны цаг уурын албаны нийт 20 гаруй судлаачид Зүүн азийн орнуудын зуны уур амьсгалын онцлог, агаар мандлын орчил урсгалын өөрчлөлт, гол илэрхийлэгч агаар мандлын индексүүд, энэ жилийн онцлог, түүнчлэн энэ зун тохиолдсон цаг агаарын гамшигт үзэгдлийн талаар харилцан мэдээлэл солилцож, агаар мандлын орчил урсгалын хандлага, динамик загваруудын үр дүн дээр тулгуурлан улс орон бүр өөрийн боловсруулсан ирэх өвлийн уур амьсгалын төлвийг хэлэлцэн нэгтгэв. Дээрх хурлаас өнгөрсөн зуны хугацаанд дэлхийн өргөн уудам газар нутагт агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан, 1891 оноос хойш бүртгэгдсэн түүхэн дэх хамгийн дулаан зун болж өнгөрснийг цохон тэмдэглэсэн байна.

Зүүн Азийн бүс нутгийн хувьд мөн ихэнх нутгаар олон жилийн дундаж /ОЖД/-аас дулаан температур ажиглагдсан боловч Монгол орны хувьд нутгийн баруун хагаст, тухайлбал Баян–Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн  нутгаар ОЖД-аас 1-2 градусаар дулаан байсан боловч төв болон зүүн аймгуудын нутгаар ОЖД-ийн орчим байв. Хур тунадасны хувьд өнгөрсөн зун Монгол орны төв болон зүүн аймгуудын нутгаар ОЖД-аас 120-140 хувиар ахиу хур тунадас орсон буюу Улаанбаатар хот орчмоор орсон хур тунадасны хэмжээ нийт 240.3 мм буюу олон жилийн дунджийн орчим байсан боловч долоо болон наймдугаар саруудад гэнэтийн ус ихтэй аадар борооны давтагдал их байсны улмаас (7 дугаар сард 3 удаа, 8 дугаар сард 4 удаа) Сэлбэ голын дагуу үерийн нөхцөл байдал үүссэн.

Мөн есдүгээр сард 44.3 мм буюу олон жилийн дундажтай харьцуулахад 1-1.5 дахин их хур тунадас орсон зэрэг нь хөрсний чийг, голын усны түвшин нэмэгдэх нөхцөл болсон байна. 2023 оны арваннэгдүгээр сард 17.4 мм, 12 дугаар сард 9.8 мм буюу Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан дэлхийн хэмжээнд гамшигт үзэгдлийн давтагдал ихэсч байна. Монгол орны хувьд мөн зуны хугацаанд орох хур тунадасны хэлбэр өөрчлөгдсөн. Тухайлбал ердийн борооны давтагдал багасч, гэнэтийн ус ихтэй аадар борооны давтагдал нэмэгдсэн байна. Харин өвлийн хугацаанд Зүүн Азийн бүс нутгаар өвлийн туршид их даралтын орон тогтвортой тогтсоноос хүйтэн өвөл болдог уур амьсгалын нөхцөл өөрчлөгдөж, огцом дулаарах, хүйтрэх үзэгдлүүд ажиглагдаж байна. 2023 - 2024 оны өвлийн улирлын цаг агаарын онцлог нь уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан температурын хоног хоорондын өөрчлөлт их, огцом дулаарах болон хүйтрэх үзэгдэл олон дахин давтагдаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.