СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-02-28

Баян-Өлгийн бөхчүүд Булганыг ялж, шигшээ наймд шалгарлаа

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
2 сарын өмнө

Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ буюу гуравдугаар тойргийн барилдаанд Баян-Өлгий аймгийн баг Булган аймгийн багтай учраа тааран өрсөлдсөнөөс Баян-Өлгий аймгийн баг 14-11-ээр ялж, шигшээ наймд шалгарлаа.

Баян-Өлгий аймгийн багт барилдсан аймгийн хурц арслан У.Береке гурван даваа , аймгийн хурц арслан М.Еркебулан нэг, аймгийн арслан Т.Эрболат хоёр, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын өсөх идэр начин Н.Мустафа нэг, аймгийн арслан Б.Төмөрбаатар гурван даваа, аймгийн заан Е.Көптилек дөрвөн даваа авч, нийт 14 даваа авсан байна. 

Баян-Өлгий аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Б.Серик, Булган аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Д.Баасандорж нар ажиллалаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 сарын өмнө
202.9.46.83

Начингууд гэмтэлтэй байлаа гэж

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.