СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2024-02-28

Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь гарчээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор танилцуулав. Энэ жилийн Элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 19-нд эхэлсэн бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 26-ны 18.00 цагт дуусна. 

Элсэлтийн шалгалтыг хуучин зарчмаар буюу монгол хэл, англи хэл, физик, математик, орос хэл, биологи, түүх, нийгэм судлал, газар зүй, хими гэсэн 10 хичээлээр авах юм. Тухайн суралцагч аль сургуульд, ямар мэргэжил, хөтөлбөрөөр элсэхээс хамаарч хамгийн багадаа хоёр, ихдээ 10 хичээлийг өөрийн хүссэнээр сонгож өгөх боломж нээлттэй ажээ.

Элсэлтийн шалгалтын хуваарийг танилцуулъя.

Долдугаар сарын 4

  • 10:00-11:20 цаг: Түүх
  • 13:00-14:20 цаг: Англи хэл

Долдугаар сарын 5

  • 10:00-11:40 цаг: Хими
  • 13:00-14:20 цаг: Газар зүй
  • 16:30-17:50 цаг: Нийгэм судлал

Долдугаар сарын 6

  • 10:00-11:20 цаг: Биологи
  • 13:00-14:40 цаг: Математик
  • 15:30-16:50 цаг: Орос хэл

Долдугаар сарын 7

  • 10:00-11:40 цаг: Физик
  • 13:00-14:20 цаг: Монгол хэл
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.