СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2024-02-28

"Клеопатра" өнөөдөр "Улаанбаатар театр"-ын тайзнаа нээгдэнэ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
8 сарын өмнө

"Клеопатра" түүхэн сэдэвт сонгодог драмын жүжиг өнөөдөр /2024.02.28/ "Улаанбаатар театр"-ын тайзнаа нээлтээ хийнэ.

Их Британийн алдарт жүжгийн зохиолч Оскар, Нобелийн шагналт Жорж Бернард Шоугийн "Цезарь Клеопатра хоёр", суут жүжгийн зохиолч Уильям Шекспирийн "Антони Клеопатра хоёр" жүжгийн зохиолоос сэдэвлэн "Монгол театр" Клеопатра сонгодог жүжгээр театрын урлагт анхны уран бүтээлээ нээж байна.

"Клеопатра" хатны дүрд жүжигчин СТА, жүжигчин Нэргүйн Баярмаа, Ромын цэргийн агуу жанжин Юлий Цезарийн дүрд Ардын жүжигчин Б.Жаргалсайхан, хатны дурлалт эр Марк Антонигийн дүрд СТА П.Баттөр нарын Монголын театрын урлагийн нэрт уран бүтээлчид тоглож байна.

Жүжиг Птоломейн угсааны  хатан хаан Клеопатра 18 настайдаа өөрийн төрсөн дүү 15 настай 13-р Птолемейтэй дэр нэгтгэж, хаан ширээг залгамжилж байснаар эхэлнэ. Гэвч дүүг нь дэмжигчид Клеопатраг суудлаас нь буулгаснаар үйл явдал өрнөж, Ромын захирагч Юлий Цезарь түүнд хаан ширээнд буцаж суухад нь тусална. Аян дайн, хайр сэтгэл, урвалт гээд хэдэн зууны өмнөх үйл явдлыг компьютер график гэрлийн хугарал ашиглан үзэгчдийг Египет орон, Нил мөрөн рүү авчирна.   

300 жилийн өмнө хойно бичигдсэн Клеопатра хатны түүх өгүүлсэн жүжгийн зохиолыг Монгол хэлнээ хөрвүүлсэн эрхэм бол нэрт орчуулагч, профессор Н.Пүрэвдагва юм. Жүжгийн зөвлөхөөр, Монголын театр урлагийн нэрт найруулагч Ё.Балдангомбо ажилласан байна. 

Жүжгийн хөгжмийг Сангидоржийн Сансаргэрэлтэх бичиж, жүжгийн Ерөнхий найруулагчаар УДЭТ-ын найруулагч А.Чингүн, уран тансаг бүжиг, хурц тод хөдөлгөөний найруулагчаар Үндэсний урлагийн их театрын Ерөнхий найруулагч, бүжиг дэглээч Д.Энхбаатар, тайзны тулааны хөдөлгөөний найруулагчаар бүжиг дэглээч Т.Төгсөө, нар ажилласан байна. 

Тайзны зураг, гадна талбайн засал бүтээх нүсэр том бүтээн байгуулалтын Ерөнхий зураачаар Ч.Батболд, Египет Ромын эзэнт гүрний хувцас дизайны шийдлийг хувцас урлалын нэрт мастер Д.Ариундэлгэр ахлагчтай хувцас урлалын 3 студийн 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллажээ. 

Жүжиг 2-р сарын 28-наас эхлэн Улаанбаатар театрын тайзнаа өдөр бүр тавигдаж, үзэгчдийн эрэлт өндөртэй уран бүтээлээр нэрлэгдээд байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.