СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-02-27

С.Баяр: Намайг шоронд ороход энэ гэр бүлийн хүчин зүтгэл байсан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Сэтгүүлч А.Баатархуяг "МАН-ын сонгуулийг С.Баяр удирдах гэнэ. Шоронгийнхон сонгуулийг зохион байгуулахаар болжээ" гэж мэдээлсэн. Түүний энэхүү постод С.Баяр "Улс төрийн ажлыг орхиод 15 жил болж. “Шоронгийнх” гэж намайг тавлажээ. Намайг шоронд ороход энэ гэр бүлийн хүчин зүтгэл байсан" хэмээн жиргэж хариулт өгчээ.

Сэтгүүлч А.Баатархуяг өөрийн цахим хуудастаа МАН-ын сонгуулийг С.Баяр удирдах юм байна. Залуучууд, жишээ нь "ялалтын менежер" Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарыг орон нутагт дэвшүүлнэ! Хуучин улстөрчид буюу МАНАН-гийнхан тохируулга хийнэ. Шоронгийнхон сонгуулийг зохион байгуулна!!! (Шоронгийнхон гэдэг нь улстөрд байгаад шоронд орсон МАНАН-ынхан л даа! гэж бичсэн.

Харин түүний энэхүү постод Ерөнхий сайд асан С.Баяр

“.. аргал хөдөлнө” гэх үг бий. Тэр нь биз.  Сонгуулийн ажлыг намын удирдлага зохион байгуулж удирддаг гэдгийг энэ ирваа мэдэхгүй. “Шоронгийнх” гэж намайг тавлан бас өөрийнхөө идэвх оролцоог сануулж буй юм байх даа... хэмээн жиргэж хариулт өгчээ  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.126.91.62

Хүний хүчин зүтгэлээр шоронд орчихдог юм байх даа Улс төрд олон жил явж их зүйл цуцлуулсан хүн дээ

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.81

Шорон ч гэж дээ хэдхэн сар амралтанд амарч байгаад гарч ирсэн биз дээ. Тэгээд ч хулгайлсан хөрөнгийг нь хураасан гэдэгт хэн ч итгэхгүй. Учир нь С.Баяр гэгч хулгайчийн толгойлдог МАН гэх мафийн залгамжлагчид төрийг удирдаж байгаа болохоор Баярын заавраар л ажиллана.

Алтангэрэл
1 жилийн өмнө
202.179.27.186

Тэгж болохгүйшдээ та….

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.4

Баяр уг нь бүх насаараа чанга дэглэмтэй шоронд л байх ёстой хүн ш дээ.

Зочин
1 жилийн өмнө
103.41.93.246

Их хурлын гишүүн Уянга Америк дахь олон хаусаа ямар мөнгөөр авсанаа тайлбарла гэсэн, Баяр шүүхээс хөрөнгө хураалгаж хэдэн жилийн ял авсан. Ял эдлүүлсэн шүүх хуралдаа хэрэг хийсэн өөртөө гомд.

Зочин
1 жилийн өмнө
139.5.216.96

Баяр гуай сайхан хариулт өгчээ. Мундаг. Тээр жил Их Монгол дээд сургуулийн оюутан байхад нь уулзаж байлаа гээд нэмээд биччихье!

Зочин
1 жилийн өмнө
66.181.178.19

Баатархуяг Уянгаа гэж бууны нохойнууд даа!

Зочин
1 жилийн өмнө
103.57.94.231

Буцаагаад шоронд хий

Би
1 жилийн өмнө
103.57.94.231

Шорон3 баяр

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.