Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас цахим орчинд гарч буй садар самуунтай холбоотой зүйлсийн талаар дараах мэдээллийг өгөв.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Тайван:
-Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар цахим орчинд мониторинг хийгээд садар самуунтай холбоотой бичлэгийг устгуулахаар холбогдох газрууд руу хүргүүлж ажилладаг. Фейсбүүк садар самуунтай холбоотой бичлэгийг шууд устгадаг алгоритмтай учир түгэх нь харьцангуй бага байдаг.
Харин телеграммд энэ төрлийн мэдээлэл түлхүү явж байгаа. Хууль хяналтын байгууллагын зүгээс Телеграммтай мэдээлэл солилцох нь бага зэрэг төвөгтэй байгаа учир одоогоор хязгаарлалт тогтоох боломжгүй байна. Харилцаа холбоо тогтоохоор ажиллаж байгаа.
Садар самуунтай холбоотой бичлэг, мэдээллийг цахим орчноос устгах тухай хүсэлтийг Харилцаа Холбооны Зохицуулах Хороо /ХХЗХ/-нд албан хүсэлтээ тавьж ХХЗХ цаашаа нийгмийн сүлжээний компаниуд руу явуулдаг. Шууд устгадаг зүйл байхгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.