2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Зөрчлийн болон Эрүүгийн хуульд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол оногдуулах ялыг чангатгасан.
ТЦА-ны Зөрчил шалгах хэсгийн дарга, дэд хурандаа Ц.Чинзориг:
-Хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2,253 зөрчил бүртгэгдсэн.Үүнийг өмнөх онуудын мөн үеийн бүртгэгдсэн зөрчилтэй харьцуулбал 2022 оны мөн үетэй харьцуулбал 67.5 хувь, 2023 оны мөн үетэй харьцуулбал 58.5 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй гарсан.
Одоогийн байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг давтан үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 27.10.5 заалтаар эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагаанд байгаа 185 зөрчил материал байна. Арвыг нь шийтгэл оногдуулахаар шүүхийн байгууллагад шилжүүлсэн.
Мөн энэ оны нэгдүгээр сарын байдлаар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг ес бүртгэгдэж 43.8 хувиар, согтуу жолоочийн улмаас амь нас хохирсон дөрөв бүртгэгдэж 33 хувиар, гэмтсэн хүн тав буюу 61.5 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрүүлжүүлэгдсэн этгээд 53 бүртгэгдэж 72.1 хувиар тус тус буурсан байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.