СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Тавантолгой төмөр зам” компанийн халагдсан ажилчдыг 25 мянган төгрөгөөр торгожээ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн зарим ажилтны зүй бус үйлдэл бүхий бичлэг олон нийтийн цахим сүлжээнд цацагдаж, тус компанийн зүгээс холбогдох ажилтнуудыг энэ сарын 20-ны өдөр ажлаас нь чөлөөлснөө мэдэгдсэн.

Харин Цагдаагийн байгууллагаас цахим орчинд тархсан бичлэгтэй холбогдуулж Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

Тэднийг “Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан” үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 25 нэгжээр буюу 25,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.