Үндэсний дээд лиг сагсан бөмбөгийн тоглолтын үеэр “B” багийн нэр бүхий тоглогч шүүгчийн биед нь халдсан үйлдлийг энэ оны 02 дугаар сарын 10-ны өдөр гаргасан.
Тус гомдлыг Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж энэ оны 02 дугаар сарын 19-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгж /100.000 төгрөг/-өөр торгох шийтгэл оногдуулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.