СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-02-26

Х.Нямбаатар: ҮЦХ-гийн газар дээр станц бариулахгүй хэр нь тэнд эдлэн байгаа нь ямар учиртай вэ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны үеэр төлөөлөгч Ү.Оюунзул Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар дээр дулааны станц барих гэж буй асуудлыг хөнджээ.  

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул: 

-Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь хотын болон ҮЦХ-гийн зорилго. Дулааны шинэ эх үүсвэр бий болгоно гээд ҮЦХ-гийн 973 га газраас 4 га газар дээр нь хоёр станц байгуулах төлөвлөлт явж байна. УСУГ-аас станц барихыг зөвшөөрөхгүй байгаа. Учир нь тухайн газар доор дулааны шугамууд байрлаж байгаа. Үүнийг хөдөлгөж өөрчлөх ямар ч боломжгүй. Мөн тухайн байрлалд хэдэн мянган мод таригдсан. Усны тухай хууль болон бусад дүрэм журмууд зөрчигдөнө.

. "Амгалан дулааны станц" ХХК Хөгжлийн банкнаас 22 сая долларын зээл авч, өргөтгөл барьж байгаа. Бидний тооцооллоор нийслэлийн зүүн урд хэсгийг бүрэн хангах хүчин чадалтай гэж үзэж байгаа. Дулааны шинэ эх үүсвэрээ баруун тал руу хийх боломжтой эсэхийг хуралдааны үеэр асуув.

Хотын дарга Х.Нямбаатар:

-Станц барих асуудлыг эрчим хүчний яамны холбогдох мэргэжлийн байгууллагуудын тооцоололтой тавьсан. Миний зүгээс Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэр гаргах, Засгийн газраас НИТХ-д санал тавибал НИТХ шийдвэрлэх байр суурь илэрхийлсэн. Эрчим хүчнийхэн тооцоо бодож хамгийн хүндрэлтэй цэгийг гаргасан.  гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Байгалмаа Лхашид
1 сарын өмнө
202.126.91.26

Асуултанд юу гэж хариулсан бэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.