СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Утаажилтын бүсээс 72 иргэнийг аюулгүй газарт гаргажээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 13 дугаар байрны нэгдүгээр орцонд "Их хэмжээний утаа гарч байна" гэсэн дуудлага Онцгой байдлын газарт 02.26-ны өдрийн 03:35 цагт иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 03:43 цагт очиход тус байрны хогийн сувагт хог шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна. Утаажилтын бүсээс 72 иргэнийг аюулгүй газарт гаргажээ.

Урд шөнө онцгой байдлын алба хаагчид объектын түймрийн дөрвөн дуудлага хүлээн авч ажиллажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.