Японы Хүүхдийг Ивээх Сан нь хоёрдугаар сарын 19-22-ны өдрүүдэд Завхан аймгийн Нөмрөг, Их-Уул, Тосонцэнгэл сумын зудын эрсдэлд өртсөн малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлж ажиллалаа.
Тус сумдын 210 өрхөд хүчитгэсэн тэжээл, бэлэн мөнгөний тусламжийг сум бүрт хүрч очин үзүүлэв.
Түүнчлэн тус хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд Завхан аймгийн 24 сумын дотуур байрын багш нар болон онцгой байдлын зарим албан хаагч нарт "Сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх" сургагч багш бэлтгэх олон улсын стандарт сургалтыг зохион байгуулж, ар гэр нь зудад өртсөн дотуур байрын сурагч төдийгүй сум орон нутагт аливаа гамшиг эрсдэл тулгарсан үед сэтгэл зүйн анхан шатны тусламж үзүүлэх багш нарыг бэлтгэснээрээ онцлог байлаа.
Японы Хүүхдийг Ивээх Сан нь 2015, 2023 онд Завхан аймгийн зудын эрсдэлд өртсөн малчдад болон дотуур байрын сурагчдад хүмүүнлэгийн тусламжийн тус тус үзүүлж байв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.