СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-02-25

Баянхонгор, Төв аймгийн сумдад хүрэх тэжээлийн буудайн цуваа хөдөллөө

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
11 сарын өмнө

Өвөлжилт, хаваржилт нөхцөл байдал хүндэрсэн Баянхонгор, Төв аймгийн сумдад хүрэх тэжээлийн буудайн цуваа ХХААХҮЯ-ны харьяа Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн Угтаал салбараас хөдөллөө.

Баянхонгор аймагт 875 тонн, Төв аймагт нийт 525 тонн тэжээлийн буудай нийлүүлэгдэх бөгөөд цагаан болон төмөр зудтай байгаа сумын малчдад хүргэгдэх юм.

Улсын онцгой комиссын шийдвэрээр ХХААХҮЯ-ны дэргэдэх Хөдөө аж ахуйн корпорациас 10,000 тонн тэжээл, тэжээлийн буудайг өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад олгохоор болсон.

Үүний хүрээнд мөн Хэнтий аймаг 750 тонн тэжээлийн буудайн татан авалтаас Чингис хотод түрүүлж буусан 140 тонн буудайг савлан сумдад хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.