СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутгаар цаашид төв, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 сарын өмнө

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2.9 сая гаруй мал хорогдоод байна хэмээн Улсын онцгой комиссоос мэдээлэв.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр буюу 25-нд баруун аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэж болзошгүйг анхааруулж байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний /2024.02.25/ цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн зүүн хойд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун өмнөд, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-47.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Сангилд 47.0 см, Түргэн, Хяргасд 44.0 см, Малчин, Баруунтуруунд 39.0 см, Улаангом, Зүүнговьд 36.0 см, Давст, Сүхбаатарын Түмэнцогтод 33.0 см, Баян-Өлгийн Булган, Төв аймгийн Борнуурд 31.0 см, Архангайн Батцэнгэлд 29.0 см, бусад хэсгээр 0.0-28.0 см цасан бүрхүүл тогтлоо.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.