СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-02-25

🔴 Орхон аймаг бие даан өвс тэжээлийн нөөц бүрдүүлсэн нь зэргэлдээх аймгуудад нэмэр болжээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
10 сарын өмнө

Орхон аймгийн нутаг дэвсгэрт өнгөрөгч 11 дүгээр сараас хойш 42 удаагийн цас орсон. Зудыг үнэлэх шалгуур үзүүлэлтээр Орхон аймгийн хэмжээнд "цагаан зудархуу" гэх ангилалд байна.

Тус аймагт 994 малчин өрхийн 175320 толгой мал өвөлжиж, хаваржиж байна. Хил залгаа нутгуудад 369 өрхийн 63.3 мянган толгой мал өвөлжиж байна.

"Эрсдэлт бүлэг" гэж үзэж 704 иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, 135 малчин өрхийн 45 мянган малд гоц халдварт өвчний идэвхтэй болон идэвхгүй тандалт судалгааг хийжээ.

Улсын нөөцөөс Орхон аймагт хуваарилагдсан тэжээлийг хүндрэлтэй бусад 2 аймагт хуваарилах саналыг гаргалаа. Аймаг өөртөө өвсний болон тэжээлийн нөөц бүрдүүлсэн нь өвөлжилт хүндэрсэн зэргэлдээх аймгуудад эерэг нөлөө үзүүлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.