СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-02-23

Улсын арслан М.Бадарчийн арбитрын шүүх хурал хойшилжээ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

Монголын Олон Улсын ба Үндэсний Спортын Арбитрын шүүх байгууллагаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийв. 

Монголын Олон Улсын ба Үндэсний Спортын Арбитрын шүүх байгууллагын дарга Г.Батзаяа:

- Манай байгууллага 2017 оноос хойш спортын хэрэг маргааны асуудлыг шийдвэрлэж ирсэн. Яг одоогоор улсын арслан М.Бадарч, харцага Т.Бэгзсүрэн нарын гомдлыг хэлэлцэж байна. 

. .

Мөн Үндэсний Их Баяр Наадмыг зохион байгуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гадаадад томилолттой байгаа тул хойшлуулах хүсэлт тавьсан. Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас өмгөөлөгч авсан тул хэргийн материалтай танилцах хүсэлтээ өгсөн. 

Дараагийн шүүх хурал хэзээ болох нь одоогоор тодорхойгүй. Оролцогч талуудаас бичиг баримтаа бүрдүүлэх болон дараагийн хурлыг нээлттэй хийх үү, хаалттай явуулах уу гэдэг тал дээр бас маргаантай байгаа. Шүүх хурлын явцын талаар урьдчилан мэдээлэл өгөх боломжгүй гэв.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ЗОЧИН
8 сарын өмнө
103.212.119.81

БАДАРЧИЙГ ОВОО ЭР ЮМ БАЙХ ГЭСЭН ИЧДЭГГҮЙ СДА БАЙЖЭЭ!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.