СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-02-23

🔴LIVE: "Төр гэж байдаг бол махны үнийг барих цаг болсон" гэв

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 сарын өмнө

Иргэд "Зудад нэрвэгдсэн малчдад төрийн бодлого хэрэгтэй байна" сэдвээр мэдээлэл хийв.

Төв аймгийн Алтанбулаг сумын малчин:

-Малчид байгалийн давагдашгүй хүчин зүйлд үнэхээр сөхөрч байна. Төр засгийн буруу шийдвэрээс болж ийм байдалд орсон. Малчдыг тооны араас хөөцөлддөг олон малтай гэж шүүмжилдэг. Гэхдээ энэ бас өрөөсгөл ойлголт юм. Тухайлбал, Өвөрмонголд нэг малчин 100 хоньтой ч нэг хонио 500 мянгаар үнэлж байна. Харин манайд нэг хонь 100 мянган төгрөг байна. Малчид сайхан амьдрахын тулд малын тоогоо өсгөж байна.

Мөн Малын мах үнэтэй болж байгаа шалтгаан бол хятадуудаас болж байгаа. Малчид намар махаа хямд өгөхгүй гээд зудад малаа үхүүлж байна. Зуд болохоор тусламж нэрийдлээр том том машинтай очиж сайхан сэтгэл гаргаж байгаа дүр эсгэх шаардлагагүй. Нэг шуудай хивгийг гурван үхэрт хуваагаад өгнө. Ийм зүйл малчдад хэрэггүй. Банкны зээл, тэжээлийн үнийг нь бууруулах ажил хийх ёстой. 

Иргэн Г.Хажидмаа:

-Эрх баригчид ядарсан иргэддээ туслах ямар ч сэтгэл алга. Бид гуравдугаар сарын 08-ны өдөр хүртэл иргэдээс санал хүсэлт авна. 2016 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон ахмадуудын 1072 хувьцааг худалдан авсан асуудал нь өөрөө хууль бус луйвар юм. 2023 онд гаргасан Засгийн газрын тогтоол дээр энэ хүмүүсийн ногдол ашгийг буцааж хуримтлуулах асуудал орсон боловч энэ хэрэгжихгүй байна. Иргэдийн чихэнд сайхан үг хэлчихээд энэ нь ажил хэрэг болсонгүй.

Түүнчлэн 1072 хувьцааг өгсгөж 10 хувийг 34 хувь болгоно гэсэн. Энэ бас тоглоом болж иргэдийг хуураад өнгөрлөө. Бидний ярьснаар 50+1 хувилбараар ногдол ашиг тараах юм бол бид өнөөдөр 104 мянга бус 500 мянган төгрөг авах боломжтой байсан. Иймд бид энэ хувь өсгөх асуудлыг дахин ярина.

Монголын ард түмэн, мал бол бидний баялаг юм шүү. Сонгууль болохоор л иргэддээ хайртай болдог байж болохгүй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.