Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг /WADA/-гаас 2019 оны 1-р сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх хориотой бодисын жагсаалтыг зарлажээ. Тамирчдын шинжилгээнээс эдгээр хориотой бодисоос нэг нь л илрэхэд допинг хэрэглэсэнд тооцогддог.
Тиймээс бэртэл гэмтэл авах, өвдөх зэрэгт хэрэглэж буй эм бэлдмэлээ сайтар хянаж тэмдэглэл хөтөлж байхыг спортын тамирчдад уламжилсан байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн www.wada-ama.org вейб хуудаснаас авна уу.