СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-02-22

🔴 Хөвсгөл аймгийн Галт суманд ойролцоох 11 сумдын мал отроор ирж "бөөгнөрөл" үүсчээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
10 сарын өмнө

Засгийн газраас томилогдсон шуурхай багууд цас зуд ихтэй хөдөө орон нутагт ажиллаж байна. БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан баг шуурхай баг Хөвсгөл аймгийн Галт, Шинэ-Идэр сумдад ажиллаж, тус сумдын шуурхай штабтай өргөтгөсөн хурал хийлээ. 

Галт суманд 1121 өрхийн 326 мянган толгой мал өвөлжиж байна. Зудын өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн. Отроор Хөвсгөл аймгийн 11 сумын мал тус суманд өвөлжиж байна.

Зудын хүндрэлээс шалтгаалж өнөөдрийн байдлаар 17284 мал хорогдоод байна. Зил 131-ээс өөр машин явах ямар ч боломжгүй зам харгуй хаагдсан. Малчдадаа 60 тонн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн. Отрын нэг өрхөд таван уут тэжээлийг нийлүүлээд байна.

Сумын давсан орлого болох 195 сая төгрөгийн 100 саяыг Засаг даргын нөөцөд тавьж, 70 гаруй хувийг хямд үнэтэй өвс тэжээл малчдад нийлүүлэх, зам даваа нээхэд зарцуулжээ. 24 сая төгрөгийн өвс, тэжээлийг одоогоор зээлээр аваад байна.

Засаг даргын нөөцөд 21 сая төгрөг байна. 10 тонн будааны захиалга өгсөн.  Хоёр зил 131, хоёр фургон гаргаж зам харгуй нээж, 30 тонн тэжээл захиалсан. Давсан орлогоос 56 сая төгрөгийг Засаг даргын нөөцөд шилжүүлж, зарцуулах боломжтой ажээ.

Шинэ Идэр суманд 748 өрхийн 214 мянган толгой мал өвөлжиж байна. Өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш 31 удаагийн хур тунадас бууж 32,9 мм хур тунадас буусан. Одоогоор 12 мянга орчим толгой мал хорогдоод байна. Томоохон 3 даваа, замыг нээх хэрэгтэй байна.

Өргөтгөсөн хурлаар Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги нэгтгэлүүдээс Хөвсгөл аймагт туулах чадвар сайтай 8 машин дайчилсан. Үүнээс Галт, Шинэ Идэр сумдад тус тус хуваариллаа. Төвөөс ирж байгаа машинуудын бүх шаардагдах зардлыг шуурхай штаб хариуцна. Цаг алдалгүй ИНХ-аа хуралдуулах шаардлагатай бол төсөв, санхүүгээ зудын хариу арга хэмжээндээ зарцууах хэрэгтэйг онцоллоо.

Мөн сум нөөцөө бүрэн зарцуулах, аймаг дэмжлэг үзүүлж нөөцөө бүрэн хуваарилах, улсын нөөцөөс хүсэх дэмжлэг нөөцийн судалгааг гаргаж танилцуулахаар боллоо. Тухайлбал, Шинэ Идэр суманд 60 сая төгрөг шаардлагатай. Өр үүссэн тул аймгийн Онцгой комисс дээр нэгдсэн хурал хийж эцэслэж шийдвэрлэнэ.

Малын сэг зэм устгах ажлыг сум тус бүр дээр зохион байгуулахад ямар хүндрэл үүсэж байгаа талаар мэдээлэл бэлтгэж танилцуулахаар боллоо.

Шинэ Идэр сумын малын хорогдол 5,3 хувь хүрсэн. 6 хувь хүрсэн тохиолдолд малын индексжүүлсэн даатгалыг судлах, даатгалын багийг газар дээр нь ажиллуулж, үнэлгээ яаралтай хийлгэхээр боллоо.

Айл бүхэн рүү зам гаргах нь хүндрэлтэй учир эрэмбэлж нэн тэргүүнд нээх зам даваа руугаа машин техникийг дайчилна. Сургуулийн 60 гаруй хүүхдийг нэн яаралтай сургуульд нь ирүүлэх арга хэмжээ авахаар болов.

Галт суманд 50 хувийн хөнгөлөлттэй 30 тонн тэжээл аймгийн нөөцөөс өгсөн. Шуурхай баг 5 тонн тэжээл шийдвэрлэв.

Шинэ Идэр сум өмнө нь 50 тонн тэжээл шийдвэрлэсэн. Шуурхай баг нэмж 5 тонн шийдвэрлэв. Сум, аймгийн нөөц дууссан тул санхүүгийн эх үүсвэрийг аймгийн Онцгой комисс дээр ярьж шийдвэрлэхээр тогтлоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
10 сарын өмнө
122.201.31.6

ЕБС,СӨБ-Хичээлийн байр ,Дотуур байрны бодит байдал дулаан халаалт ямархуу байгааг ,Мөн хөдөөний малчидтай гэрт нь очиж бодит байдалтай танилцаагүй нүдээрээ үзээгүй байж ямар юмны хөдөө ажилсан гэхэвдээ.Хий олон хүн дагуулж олон машинтай хоног төөрүүлж яваа юм шиг бинзен шатхуун шатааж явхаар тэр мөнгөө малчидад хандив болгоод өгчихвөл хэрэгтэй байлаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.