СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Алтан төлийн эзэн” шагнал гардуулах ажиллагаа хойшилжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монголын Үндэсний Радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагнал гардуулах  ажиллагаа хойшилжээ.

"Алтан төлийн эзэн" шагналыг энэ жил 46 дахь жилдээ шалгаруулах хуваарьтай байсан юм.

Шагналын болзол дүүргэж, шалгарсан малчид төлчдөө шагнаж урамшуулах ажлыг хаврын тэргүүн сарын шинийн тавнаас эхлүүлнэ хэмээн зарласан байжээ. Гэсэн ч манай орны дийлэнх нутагт нүүрлэсэн цас зуд, шуурга салхины улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаа гэж МҮОНРТ-ийн Захирлуудын зөвлөлөөс мэдээлэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.