СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-02-21

Татварын цогц шинэчлэл нь нийгэм, эдийн засгийн зайлшгүй хэрэгцээнд тулгуурлан, цаг үеэ олсон реформ мөн

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Төсөв, хөрөнгө оруулалтын ҮР АШИГГҮЙ байдал нь бизнес, эдийн засгийн ТОГТВОРГҮЙ орчныг бий болгож, ингэснээр БҮТЭЭМЖ, ОРЛОГЫН түвшин буурч, энэ нь ЯДУУРАЛ, БОЛОВСОН ХҮЧНИЙ ХОМСДОЛыг хөөргөдөг.

Чөтгөрийн тойрог мэт энэ зүй тогтол удаан үргэлжлэх тусам эдийн засгийн эмзэг байдал нэмэгдэж байгаа нь бодит үнэн.  Энэ тойргоос гарч, халамжаас хөдөлмөр рүү, импортоос экспорт руу гэсэн уриа лоозонгийн шинжтэй зорилтуудыг бодитоор хэрэгжүүлэхийн тулд бодлогын түвшинд төсвийн реформ, татварын шинэчлэлийг эхлүүлнэ гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар удаа дараа мэдэгдсэн.

Угтаа татвар нь шударга, үр ашигтай, зардал багатай байх ёстой гэсэн үндсэн зарчим манайд алдагдаж, дотоодын үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд дэмжлэг бус, дарамт болж, гадаадын хөрөнгө оруулагчдыг бизнесийн тогтворгүй орчноор үргээж байгааг тэрбээр Татварын ерөнхий газарт ажиллах үеэрээ цохон тэмдэглээд авав.

Татварын цогц шинэчлэлийн хүрээнд санал солилцсон энэхүү уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, юм. Түүнчлэн УИХ-ын дарга, өнгөрсөн хугацаанд татварын бодлого нь төсөв бүрдүүлэх, хураах аргачлалаар явж ирсэн бол одоо үр ашигтай байдлыг нь бий болгосноор татвар төлөгчдийн бааз суурь нэмэгдэж, эдийн засгийн зохицуулалтын үүргээ гүцэтгэнэ гэж үргэжлүүллээ.

Уулзалтын үеэр Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн татварын албаны чиг үүрэг, үйл ажиллагаа, дэвшүүлж буй зорилтыг багцлан танилцуулж, үйлчилгээ, стандартын шинэчлэл, цахим хөгжлийн үе шат, явц болон холбогдох судалгаа, тоон мэдээллүүдийг хүргэв.

Үүний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, татвар төлөгчид, аж ахуйн нэгжүүдтэй хийсэн цуврал уулзалтуудын хүрээнд дэвшүүлсэн зарим саналуудаас НӨАТ, АМНАТ, өв залгамжлалын татвар, үл хөдлөх хөрөнгийн татвар болон зарим төрлийн татварын маргаануудын шийдвэрлэлтийн талаар тодруулсан юм.

Уулзалтын төгсгөлд татварын орчны эрх зүйн шинэчлэлийн асуудлаар мэргэжлийн болон чиглэлийн 12 холбоодтой уулзан, нийт 300 орчим татвар төлөгчийн төлөөлөлтэй салбар бүрт тулгарч буй татварын ачаалал, холбогдох эрх зүйн зохицуулалт, үйл ажиллагаанд нь бэрхшээл учруулахуйц хуулиас давсан дүрэм, журмуудын хүрээнд санал солилцсон талаар танилцууллаа. г уламжилсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.