Жил бүрийн хаврын улиралд Улиастай сумын Богдын гол багийн голын ай сав дагуу буусан айл өрхүүд шар усны үерт автах эрсдэл үүсдэг. Иймд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нөхцөл байдалтай биечлэн танилцаж, холбогдох албаны хүмүүстэй хамтарсан үзлэг хийв.
Бүрэлдэхүүнд аймгийн ОБГ, Цагдаагийн газар, Улиастай сумын захирагчийн алба, Хот тохижилт үйлчилгээний албаны удирдлагууд оролцжээ.
Тодруулбал, Богдын гол багийн энэ хэсэгт 160 гаруй айл өрх эрсдэлт нөхцөлд байгаа бөгөөд эдгээр айлууд нь голын ай саваас 500 метрээс хол зайд байх ёстой. Гэвч зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүйгээр ийнхүү голын сав дагуу 2-3 метрийн зайд суурьшин амьдарч байна.
Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр эхний ээлжид голын мөсийг хагалан суваг татаж, мөсөн хашлага хийх арга хэмжээг маргаашаас эхлэх, холбогдох зардлыг аймгийн Засаг даргын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэжээ.
Богдын голын үерийн далангийн 2,3 тэрбум төгрөгийн 1493 метр газрын далан барих зураг төсөв хийгдээд байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.