СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2024-02-21

"Оранж энтертайнмент"-ийн бүтээл "Шар гэгээ" УСК Германд улсаа сурталчилна

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 сарын өмнө

Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол, найруулагч Б.Батдэлгэрийн бүтээл “Шар гэгээ” уран сайхны кино өнгөрсөн намар нээлтээ хийсэн билээ. 

"Оранж энтертайнмент", "Рэд Пойнт медиа", "Промикс саунд”-ын хамтын энэхүү кино нь монгол ахуй, ёс заншил, яруу сайхан үг хэллэгээр баялаг, хожим алтан үеийн кино гэж хэлэгдэх чанартай уран бүтээл болж чадсан гэж үзэгчид төдийгүй мэргэжил нэгтнүүдээс өндөр үнэлгээ аваад байгаа юм. Улмаар 15 дахь удаагийн "Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдэг гурван төрөлд чансаагаараа тэргүүлж, "Шилдэг кино зохиол", "Шилдэг туслах эмэгтэй дүр", "Шилдэг хөгжмийн зохиол" гэсэн гурван төрөлд шалгарч, "Хангарьд цом"-ын эзэн болсон юм.

Кино театруудын дэлгэцнээ олон сар амжилтаа хадгалж, олон мянган хүний хүртээл болсон тус уран сайхны кино IPTV-д байршсанаар одоогоор "хамгийн их үзсэн" бүтээлээр нэрлэгдээд байгаа аж. Мөн, Монгол, Герман улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн өдрүүдэд улсаа сурталчлах гурван киноны нэгээр “Шар гэгээ” сонгогджээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.