СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2024-02-21

Дашинчилэн сумын ерөнхий боловсролын сургууль жишиг гал тогоог тохижуулжээ

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Булган аймгийн Дашинчилэн суманд ажиллав.

Зудын нөхцөл байдлаас үүдэн зам харгуй хаагдсантай холбоотой 31 сурагч сургуульдаа явах боломжгүй болжээ. Засгийн газрын Шуурхай штаб, аймгийн Онцгой комисс, сумын Шуурхай штаб хамтран зам нээх ажлыг эхлүүлээд байна. Сумаас малчдад хүрэх 15 чиглэлийн бүх зам хаагдсан байсан бөгөөд “Зил-131” машин нэг, трактор гурвыг ашиглан өнөөдрийн байдлаар 82 км замыг нээгээд байгаа юм. Ингэснээр сурагчид ойрын өдрүүдэд хичээлдээ ирэх боломжтой болно.

Салбарын сайд Дашинчилэн сумын ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Тус сургууль 2010 онд “КОЙКА” олон улсын байгууллагын санхүүжилтээр жишиг гал тогоотой болжээ. Төсөл хэрэгжиж дууссан хэдий ч төслийн үр дүнг өнөөдрийг хүртэл нутагшуулж, тухай сургуулийн удирдлагууд ярьж байлаа.

Сургуулийн захиргаа сүүлийн хоёр жил нөхөн хангалтын зардлаар багш нараа компьютерээр ханган Eduten, Pearson платформыг сургалтад нэвтрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлсэн нь тодорхой үр дүнд хүрсэн байна. Дөрөвдүгээр ангийн хоёр бүлэгт суралцах сурагчийн тоо нэмэгдсэн тул Eduten платформыг группээр орох хэрэгцээ үүсэж байгааг хэлж байв.

Мөн “Итгэлтэй утас” ажиллуулж, хүүхдийн аюулгүй байдалд анхаарч байгаа, 150 хүүхэд хүлээн авах чадалтай сургуулийн дотуур байр баригдаж байгаа, ариун цэврийн байгууламжийн ажлыг дуусах шатандаа орсон талаар сургуулийн захирал танилцуулсан юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг Дашинчилэн суманд ажиллах үеэр цэцэрлэгийн байрыг их засварт оруулах, өргөтгөл барих төсвийг улсын төсөвт суулгаж өгөхийг цэцэрлэгийн эрхлэгч хүслээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.