СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Мал бэлчээрлэх боломжгүй болж, сумдын өвс, тэжээлийн нөөц дуусжээ

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
9 сарын өмнө

БШУ-ны сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахалсан ажлын хэсэг Булган аймгийн сумдуудад ажиллаж цас зудын нөхцөл байдалтай холбоотойгоор шуурхай арга хэмжээ авч байна.

Гурванбулаг сумын тухайд нийт нутаг дэвсгэрийн 70 хувь нь цагаан зудтай. 30 хувь нь цагаан зудархуу. Сар шинийн өдрүүдэд дулаарч, цас хайлмагтан сүүлийн өдрүүдийн хүйтрэлээр мөстөж, хатуурсан. Хөгнө, Бэрх багуудад өвөлжилт хүндэрч эхэлсэн.

Эдгээр хэсгүүдэд 151 өрх өвөлжиж, хаваржиж байна. Цэцэрлэгээс 55, сургуулиас 21 хүүхэд хичээл сургуульдаа ирж чадахгүй цасанд боогдсон. Өчигдрөөс Зэвсэгт хүчний зил 131 машин дайчилж зам даваа гаргаж байна.
Засгийн газрын ажлын хэсэг, аймгийн Онцгой комиссын дэмжлэгтэй 5 хоногийн хугацаанд 1500 боодол өвс, 5 тонн тэжээл хүргэхээр төлөвлөсөн ч замын хүндрэлээс нөхцөл байдал өөрчлөгдөж байна.

2024 оны 2 дугаар сарын 17-ноос шуурсан цасан шуурганы улмаас 4925 толгой мал хорогдсон. Төл авахад хүндрэл үүсэж байна.
Урьдчилсан байдлаар 80 тонн өвс, 30 тонн тэжээл хэрэгтэй. Туулах чадвар сайтай автомашин шийдвэл жилийн 4 улирал ашиглах боломжтой. Малын сэг зэм их гарахаар байгаа тул дор бүр нь ариутгах, устгах ажлыг яаралтай зохион байгуулах шаардлагатай болж байна.

Хил залгаа сумдад хонины цэцэг өвчин гарсан тул 213 мянган бог малыг вакцинжуулахад шаардагдах 82 мянган тун вакцинх хэрэгтэй байгааг танилцууллаа.

Рашаант сумын тухайд Баяннуур, Дашинчилэн сумдтай харьцуулахад нөхцөл байдал хөнгөн. 4 багтай. 200 мянган толгой мал өвөлжиж байна. 20 өрхийн 10000 толгой мал отроор өвөлжиж байна. Өчигдөр 45 өрхөд хүрч ажилласан. Дахиад дөрөв хоног ажиллахад бүх өрхдөө хүрнэ.

Өвөлжилт хүндрэх төлөв байдлыг тооцож болзолт уралдаан зарлах зэргээр малчин иргэдээ идэвхжүүлж ажилласны үр дүнд бэлтгэл ажил сайн хангасан. Намар ногоон тэжээл, үлдэгдэл будаагаа нөөцөлж хурааж авсан. Энэхүү нөөц нь 1 болон 2 сарын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад нөлөөлсөн байна. Тус сум 4 хоршоо, 1 иргэнээс 38,7 тонн мах, 30,3 тонн гурил, 23,9 тонн будаа нөөцөлсөн.

Мөн зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 6000 малын махыг зах зээлд нийлүүлсэн. Малчдадаа мессэжийг тогтмол өгч хэвшжээ.

Зүй бус хорогдол 2418-д хүрсэн. Адуу нэлээд муудаж байна. Хорогдсон малын асуудлаар малын эмчийг гаргаж ажиллуулж байна. Сумын шуурхай штаб, төрийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Илүү цаг, нэмэгдэл урамшуулал олгох саналыг дэвшүүлэв.

ӨРГӨТГӨСӨН ХУРЛААР:
🔸 Сум орон нутгийн хэмжээнд нийтийг хамарсан ажил зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагаанд зарцуулах төсөв санхүүжилтийг нэмэх, тавигдах шаардлагыг уян хатан болгох асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд уламжилж, шийдвэрлүүлэх
🔸 Сум нөөцөө зарцуулах санхүүгийн болон бусад эрх зүйн боломжийг нээх, энэ хүрээнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал холбогдох шийдвэрийг цаг алдалгүй гаргахад Шуурхай баг орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж, хяналт тавих
🔸 Отрын бүс нутгийг хязгаарлах саналыг холбогдох байгууллагуудад уламжилж эдгээр сумдад үүсээд буй отрын туурайн зудад нэрвэгдэж байгаа асуудлыг анхаарч Хүнс, хөдөө аж ахуй яам хариу өгөх, мөн алтны уурхайтай холбоотой байгалийн доройтол үүсэж байгаа тул байгаль орчны үнэлгээ хийлгэх асуудлыг Байгаль, орчин аялал жуулчлалын яам шийдвэрлэх
🔸 Цас зудтай холбоотой дотуур байранд суух хүүхдийн тоо нэмэгдэж байгааг харгалзан холбогдох төсөв, санхүүжилтийг Боловсрол, шинжлэх ухааны яам шийдвэрлэх
🔸 Гамшгийн үед болон өндөржүүлсэн бэлэн байдлын үед төрийн албан хаагчдыг жигд дайчлан ажиллуулах, холбогдох цалин хөлсийг сум, орон нутагт шийдвэрлэж өгөх асуудлыг Шуурхай баг Засгийн газарт уламжлах
🔸 Малын индексжүүлсэн даатгал, Малын хорогдолтой холбоотой даатгалын үйл ажиллагаа, давхар даатгалын асуудлыг тодотгож, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэргэжлийн багийг газар дээр нь ажиллуулах
🔸 Малын вакцинжуулалтын хугацаа, татан авалт, нийлүүлэлтийн хугацаа графикийг тодорхой болгож, эрсдэлтэй хэсгүүдэд тусгайлсан төлөвлөлт хийж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газар шийдвэрлэх
🔸 Оготны устгалтай холбоотой тооцоо судалгааг гаргаж, хүсэлт гаргасан сумдын асуудлыг шийдвэрлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн яам хариуцахаар боллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITYA
9 сарын өмнө
129.205.113.188

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.