СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-02-20

Малчид зээлээ тэглүүлэх биш хойшлуулж өгөхийг хүссэн гэлээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 сарын өмнө

Энэ өвөл болж буй зудтай холбогдуулж нүүдэлчин өв уламжлалаа хадгалж буй хөдөө аж ахуйн салбарынхнаа дэмжье гэх санал санаачилга ихээр гарсан.

Өнгөрсөн өдрүүдэд болсон цасан шуурганы улмаас өвөлжилт хүндэрсэн сумдын айл өрхүүд малынхаа 30-70 хувийг алдсан тоо бий. Банкны зээлд баригдсан малчдын зээлийг нэг удаа тэглэх эсэх асуудлыг шийдвэр гаргагчдын төвшинд ярьж байна гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна.

Тэгвэл УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайханы хэвлэлийн төлөөлөгч дараах байр суурийг илэрхийллээ.

М.Батхишиг "Малчид зээл тэглээд өг гэж хүсээгүй. Боломжтой бол хойшлуулж өгөхийг л хүссэн. Шадар сайд С.Амарсайхан Төв банк болон арилжааны банкнуудад малчдын хүсэлтийг уламжлахдаа тэглэх талаар огт дурсаагүй. Зөвхөн зээлийн эргэн төлөлтийг түр хугацаанд хойшлуулах гарц гаргалгааг хамтдаа хайх санал тавьсан" гэлээ.

Тодруулбал, нийт 140 мянга гаруй малчны 1,2 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахаар болжээ. Малчны зээл нийт хэрэглээний зээлийн 14.4 хувь бүрдүүлж байгаа ба өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар нэмэгдэж 1.2 их наяд төгрөгт хүрчээ. Малчны зээлийн чанаргүй зээл 10.4 тэрбум төгрөг байгаа ба зээлийн үлдэгдлийн 48.5 хувийг Хаан банк, 51.2 хувийг Төрийн банк тус тус бүрдүүлж байна.

Сард дунджаар 83 тэрбум орчим төгрөгийн зээлийг малчид авдаг бөгөөд цагаан сар, ноолуур болон хичээл сургуулийн бэлтгэл ажилтай холбоотойгоор тухайн саруудад малчны зээлийн хэмжээ нэмэгддэг аж. Аймгуудаар авч үзвэл Хөвсгөл, Архангай, Төв, Хэнтий аймгийн малчдын зээл дийлэнх нь байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.