СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-02-20

ОБЕГ Босоо хөх Монгол хөдөлгөөнтэй хамтарч малчдад туслах аян өрнүүлнэ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 сарын өмнө

Онцгой байдлын ерөнхий газарт хандан байгалийн гамшигт нэрвэгдээд буй малчдадаа туслах аянд нэгдэх хүсэлтээ илэрхийлсээр байгаа аж.

Тухайлбал, “Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын харцага Г.Ганхуяг малчин түмэндээ сэтгэлийн дэм өгч, туслахаар “Бид Монголчууд” аян эхлүүлсэн бөгөөд хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлжээ.

Тус аянд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчлэн хийд, Монголын үндэсний бөхийн холбоо болон Морин спорт уяачдын холбоо, Монголын үндэсний харваачдын холбоо, “Малчин” ХХК хамтран оролцоно гэлээ.

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Улсын нөөцийн газрын дарга хурандаа Ч.Цогбаяр нар хандивын аян санаачлагчдыг хүлээн авч уулзаж хуулийн хүрээнд хамтарч ажиллахаа илэрхийлэв. Мөн зарцуулалтыг ил, тод тайлагнахаас гадна хандиваар бараа материал авах тохиолдолд хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа 30 хувиас хэтрээгүй, бусад материалын эдэлгээ, чанар мөн хэмжээтэй байх журамтайг танилцууллаа.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн зүгээс малчдад туслах хандивын аянд нэгдэх хүсэлтээ илэрхийлсээр байгаа тул хандивын нэгдсэн дансыг нээгээд байгаа ажээ.

Иргэн та Хаан банк 5263315732 "Онцгой байдлын ерөнхий газар" нэртэй дансанд хандах боломжтой. Гүйлгээний утга хэсэгт хандивлагчийн нэр /байгууллага, иргэн, ТББ г.м/ холбогдох утасны дугаарыг бичнэ гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

иргэн
2 сарын өмнө
202.9.46.228

ОБЕГ гэмт хэргийн байгууллагуудтай яагаад хамтардаг билээ энэ болохгүй шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.