Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан Хэнтий, Сүхбаатар, Дорнод чиглэлийн баг Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд ажиллав.
Жаргалтхаан сумын хэмжээнд 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор малчид байгалийн хадлан 2000 тонн, гар тэжээл 50 тонныг бэлтгэж, сумын аюулгүйн нөөцөд 100 тонн өвс, 40 тонн тэжээл бэлтгэн төвлөрүүлснээс 2023 оны 11 сараас эхлэн малчдад олгож эхэлсэн байна.
Улсын нөөцөөс суманд 1500 боодол өвс, 240 шуудай хивэг тэжээл, сумын нөөцөөс 137.5 тонн өвс, 16 тонн хивгийг 500 гаруй малчин болон мал бүхий өрхөд хөнгөлөлттэй үнээр олгожээ.
Сумын төвөөс багууд руу зам гаргах ажлыг 2 удаа хийж гүйцэтгэн нийт 225 км зам гаргаснаас одоогоор 4 багийн 160 өрх рүү 146 км зам гаргах шаардлагатай байна.
2024 оны 02 дугаар сарын 18-ны байдлаар нийт 2852 толгой мал хорогдсон буюу нийт малын 1,5% хорогдоод байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.