СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-02-19

🔴ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан баруун аймгуудад өвс тэжээл хүргэх ажлыг ахалж байна

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 сарын өмнө

Засгийн газрын сайд нарын ахалсан баг бүрэлдэхүүн зуд нүүрлэж буй аймгууд руу өнөөдөр хөдөлсөн. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан баруун аймгуудад өвс тэжээл хүргэх ажлыг ахалж, Говь-Алтай аймгаас эхлэн ажиллаж байна. Тус аймгийн найман сум "нэн хүнд" гэсэн үнэлгээ гарчээ.

Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймгийн Дэлгэр, Баян-Уул, Жаргалан, Тайшир, Цээл, Чандмань, Шарга, Цээл, Эрдэнэ, Есөнбулаг зэрэг сумд өвөлжилт хүндрэх маш их эрсдэлтэй гэсэн үнэлгээ гарсан байна. Мөн Бугат, Цогт, Бигэр, Дарви, Тонхил, Төгрөг, Халиун, Хөхморьт зэрэг сумдыг их эрсдэлтэй гэж дүгнэжээ. Засгийн газраас өвөлжилт хүндэрч, зуд нүүрлэж буй аймгуудад 30 тэрбум төгрөгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлээд байна. Мөн аймаг орон нутгийн орлого давсан 80 орчим тэрбум төгрөгийг өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад зарцуулахаар болжээ. Энэ хүрээнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан баруун аймгууд руу өвс тэжээл хүргэх ажлыг ахалж, өнөөдөр Говь-Алтай аймагт ажиллаж, нэн хүнд байгаа эхний 3 сум руу хивэг тэжээлийг хүргэх ажлыг зохион байгууллаа.

Юун түрүүнд нөхцөл байдал хүндэрсэн малчдад өвс тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж байна. Говь-Алтай аймагт хүнд байгаа найман сумдад 400 тн өвс тэжээлийг хүргэх тооцоо гарч ийнхүү Тайшир, Жаргалан, Баян-Уул сумд руу эхний ээлжийн цуваа хөдөллөө.

Улсын нөөц дэх 6000 тн, орон нутгийн нөөцөд байгаа 20 мянган тн өвс тэжээлийг хүндэрсэн сум, багуудад хүргэнэ. Хоёрдугаар ээлжинд малын тэжээл, будаа зэргийг малчдад хүртээмжтэйгээр хүргэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн бол нөхцөл байдлаас хамаараад гуравдугаар ээлжин ажлуудыг төлөвлөж буй талаар албаныхан хэллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.