"Kickstarter" платформ дээр $50,000 босгох зорилготойгоор компанит ажлаа эхлүүлж байсан "Carnival Hunt" тоглоом 28 хоногт 1470 хүнээс 122,426 ам.долларын санхүүжилтийг амжилттай босгожээ.
Монголын анхны олон тоглогчтой 3D тоглоом болох "Carnival Hunt" нь реппер, найруулагч, продюсер О.Баярсайханы /Rokit Bay/ үүсгэн байгуулсан “Beer Night” студийн бүтээл юм. Энэ нь тэдний бүрэн хэмжээний хоёр дахь видео тоглоом бөгөөд анхны тоглоом “Fragile” нь Stream платформ дээр гарсан юм.
Тоглоомын ертөнцөд хүлээлт өндөртэй байгаа "Carnival Hunt" энэ оны зургадугаар сард зах зээлд нээлтээ хийх төлөвлөгөөтэй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
монголлын тоглоом гоё