СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-02-19

Ерөнхий сайд үндэстнээрээ нэгдмэл байж малчдадаа туслахыг уриалав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хаваржилт хүндэрсэн аймаг, сумд руу өвс, тэжээл ачсан тусламжийн цуваа өнөөдөр хөдөллөө. Энэ үеэр Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үндэстнээрээ нэгдмэл байж малчдадаа туслахыг уриалав. Мөн УИХ-ын чуулган эхлэх үеэр гурил болон малчдын нийгмийн асуудалтай холбоотой цогц асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа гэдгээ хэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Монгол Улсын Үндсэн хуульд мал нь үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг. Энэ ч агуулгаараа өвөлжилт хаваржилтын асуудал нь зөвхөн малчны асуудал бус Монгол Улсын үндэсний баялагт заналхийлж байгаа том агуулга гэдгийг ойлгох учиртай. Мал сүрэг малчид маань бидний өв соёл, нүүдэлчин ахуй, хязгаар нутгийг эзэнтэй байлгаж байгаа үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Энэ ч утгаараа малчидтай холбоотой асуудалд төр засаг, иргэд, аж ахуй нэгжүүд байнга анхаарал хандуулсаар ирсэн.

Энэ жилийн тухайд. Үүн дээр хүч нэмэх зорилгоор Засгийн газрын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын улбар шар түвшинд шилжүүлэх шийдвэр гаргасан. Энэ нь Засгийн газар, УОК, орон нутгийн удирдлагууд бүхэлдээ хуулийн дагуу өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд хамтарч хаваржилтыг хамтдаа даван туулах эрх зүйн орчин бүрдсэн гэж ойлгож болно.

Уул уурхайн компаниуд, БХЯ-наас гинжит техник хэрэгслийг татах ажлуудыг хийж байна.

Мөн өнөөдрөөс эхлэн

Ер нь гурван үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж төлөвлөж байна. Өнөөдрийн тухайд Засгийн газрын нөөцөд байгаа, орон нутгийн дундын бүсийн нөөцөд байгаа бүх боломжит хэрэгслүүдийг хамгийн хүнд байгаа малчин өрхүүдэд өгнө. 14-21 хоногийн дараа дахин бэлтгэл ажлыг хангах тал дээр ажиллана.

Нэмж хэлэхэд улс төрийн намуудад урилж хэлэх үг байна. Цас зудтай энэ хүнд цаг үеийн улс төрийн жижиг явцуу эрх ашгаар харах нь дэмий. Хүний зовлон дээр дөрөөлж ул төр хийх нь таагүй. Харин үндэсний хэмжээнд нэгдээд малчдадаа туслахыг уриалж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.