СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Орон нутаг | 2024-02-19

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан баруун аймгуудад ажиллаж байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Говь-Алтай аймгийн Онцгой комиссын хуралдаанд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцож байна. Тус аймгийн Онцгой комиссын хуралд сумдын удирдлагууд цахимаар оролцож цагийн үеийн болоод орон нутгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өгөв.

Засгийн Газраас цаг агаарын нэн хүнд нөхцөлд байгаа малчдад үнэ төлбөргүй өвс, тэжээл олгох шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан улсын нөөцөд байгаа 6.000 тонн өвс тэжээл,

Ховд, Завхан, Говь-Алтай, Увс, Хөвсгөл, Булган, Архангай, Хөвсгөл аймагт цасан шуурга болж салхины хурд 24-38 м.сек хурдтай болно гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээлэл гарсан. Тиймээс Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан баруун аймгуудад ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр Говь-Алтай аймгийн Онцгой комиссын хуралд оролцож байна. 

Өнөөдрийн байдлаар

Улсын хэмжээнд нийт газар нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байгаагаас 20 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нөхцөл байдал хүндрээд байна. Хаврын нөхцөл байдал хүнд байгаа учраас Засгийн Газраас улсын хэмжээнд 02-р сарын 14-нөөс 05 дугаар сарын 15-нийг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. 

Улсын хэмжээнд 6 аймгийн 23 суманд төмөр буюу шилэн зудын , 17 аймгийн 88 суманд цагаан зудын, 17 аймгийн 79 сум цагаан зудын нөхцөл байдалтай байна.

Засгийн газар хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор 3 үе шаттай арга хэмжээ авахаар төлөвлөн ажиллаж байна. Үүнд:

  • Нэгдүгээрт: Улсын болоод орон нутгийн нөөцөд байгаа өвс тэжээлийг нэн хүнд байгаа сум, багт хүргэх.
  • Хоёрдугаарт: 14-21 дараа нийт малчдад хүчит тэжээл, буудай, тэжээлийн буудай хүргэх.
  • Гуравдугаарт: Дараагийн шатны арга хэмжээг 3, 4-р сард хэрэгжүүлж, малчдад гурил будаа, хүнс хүргэнэ.

Мөн үүнээс гадна Засгийн газраас гурил, тэжээл зэрэг импортын зарим барааны татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.