Өвөрхангай аймаг, Зүүнбаян-Улаан сумын малчин айлын гэр, өвөлжөө шатжээ.
Өвөрхангай аймаг, Зүүнбаян-Улаан сум Баян-Улаан багийн “Агуйн дэл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 28 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 23 км-т/ "Малын саравч, гэр шатаж байна" гэсэн дуудлагыг ОБГ 02.18-ны өдрийн 06:30 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход малчин Б-ын 5 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар, 8х8 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг ажиллаж, унтраажээ.
Уг гал түймэрт тухайн малчны 8 бог мал өртөж хорогдсон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ШАТЖЭЭ Ч ГЭХ ШИГ ГАЛД ӨРТӨЖ ҮРЭГДЖЭЭ ГЭЭЧ