СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нөхрийнхөө араас гарсан 50 настай эмэгтэйн цогцсыг олжээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Онцгой байдлын байгууллагад Ховд аймаг, Алтай сумын Барлаг багийн "Хөх дэл" гэдэг газар энэ сарын 16-ны 20:00 цагийн орчим "Гэр лүүгээ малаа тууж явсан нэг гэр бүлийн хоёр хүн хоёр сураггүй болсон" гэх дуудлага бүртгэгджээ.

Тус аймгийн Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн хоёр малчныг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, хоёрдугаар сарын 18-ны 10:40 цагт нөхөр 53 настай, эрэгтэйг гэрээс нь 9 км зайнаас эсэн мэнд олжээ. Харин эхнэр 50 настай, эмэгтэйн цогцсыг 19:40 цагт гэрээс нь зүүн урд зүгт 5 км зайнаас олж, Булган сум дахь Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Онцгой байдлын байгууллагаас иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, цаг агаарын мэдээллийг байнга авч байхыг зөвлөв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.