СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
9 сарын өмнө

Нийт нутгаар цаг агаар тогтуун авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Шуурхай ажлын хэсгүүд хариуцсан авто замын бэлэн байдлыг хангуулан дараах ажлууд хийгдэж байгаа талаар Авто тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ. 

Үүнд:
А0202 дугаартай Мандалговь - Даланзадгад чиглэлийн авто замын 0-17км; 22-29км хооронд зорчих хэсэг дээрх шуурсан цасыг ачигчаар А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын 250-272км-ын хооронд зорчих хэсэг дээрх шуурсан ачигчаар тус тус цэвэрлэх ажлыг “Дундговь авто зам” ХХК-ийн шуурхай ажлын хэсэг Ита-1, ХАБЭА-н ажилтан-1, Ачигч-3, Замчин-4, жолооч-3, үйлчилгээний машин-3 гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
А0402 дугаартай Дархан - Сүхбаатар чиглэлийн 285-290-р км-т “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийн Шуурхай ажлын хэсэг хашлаганы ёроолын цас гараар цэвэрлэх ажил хийгдэж байна.
А0201 дугаартай Улаанбаатар - Мандалговь чиглэлийн авто замд цас орж хүчтэй цасан шуурга шуурч зорчих хэсэгт их хэмжээний цас тогтсонг автогрейдер, ачигч, цас буудагчаар цасыг 24 цагийн турш ажиллаж байна. Өнөөдөр 50-164км-ын хооронд автогрейдер, ачигч, цас буудагч зорчих хэсгийн цасыг цэвэрлэх ажлыг зам хариуцагч “Төв АЗЗА” ТӨХК-ийн шуурхай ажлын хэсэг ажиллаж байна. Мөн А25 дугаартай Өндөрдов - Зуунмод - Налайх чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн хальтиргаан дээр бодис цацах ажил хийгдсэн байна.
А40 дугаартай Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн тууш замын ПК 0-32.3кмт зорчих хэсэгт шуурч тогтсон цасыг цас хусагч машинаар цэвэрлэх, бодис цацах ажлыг “Төв АЗЗА” ТӨХК-ийн шуурхай ажлын хэсэг хийж байна.
А0602 дугаартай Хархорин - Цэцэрлэг чиглэлийн улсын чанартай авто замын 115-117км-т 91-92км-т зорчих хэсэгт цас мөс хайлуулах давс бодиос цацах ажил хийгдэж байна.Мөн “Өвөрхангай АЗЗА” ТӨХК-ийн шуурхай ажлын хэсэг 45-65км-т цас цэвэрлэж байна.
А0102 дугаартай Чойр - Сайншанд чиглэлийн авто замын ПК 445-460 км-т авто замын зорчих хэсэгт тогтсон цасыг арилгах ажлыг гүйцэтгэж байна. “Дорноговь АЗЗА” ТӨХК-ийн шуурхай ажлын хэсэг Ковш-1, Кран-1, Үйлчилгээний машин-3, ИТА-3, замчин-3, жолооч-2, механизмчин-2 ажиллаж байна.
А0101 Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замын 42-74 км т хөвөө болон зорчих хэсэгт шуурсан цасыг МаЗ машинаар түрэх хусах давс цацах мөн гараар давс хайрган хольц цацах ажлыг “Налайх АЗЗА” ТӨХК- ийн шуурхай ажлын хэсэг Үйлчилгээний машин-2 ИТА-1 Жолооч-2 Замчин-3 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
0902 дугаартай Булган - Мөрөн чиглэлийн 310-332 км-т зам хариуцагч “Булган АЗЗА” ТӨХК-ийн автогрейдэр цас хусах ажил хийж байна.
А0306 дугаартай Өлгий - Цагааннуур улсын хил чиглэлийн Улаанбайшинт, Өлгийгээс 94-99.3 км-т замын үзлэг хийж, замын нарийссан хэсгүүдийг 02.19ний өдрөөс эхлэн өргөсгөж цэвэрлэхээр төлөвлөн, машин механизмуудыг, шатах тослох материалаар цэнэглэн бэлтгэл ханган ажиллаж байна./“Жол” ХХК/
А0502 дугаартай Өндөрхаан - Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай авто замын дагуу зорчих хэсэгт тогтсон цасыг Автогрейдэрээр хусаж цэвэрлэх ажил хийгдэж дууслаа. 178-234 км-т зам хариуцагч “Дорнод авто зам” ХК-ийн 123-ын шуурхай ажлын хэсэг ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.